• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-29
Ангилал: Нийгэм
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна

Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр байршилд тохижилтын ажил дуусах шатандаа үргэлжилж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Кэй Эйч апартмент байрны баруун тал, Сүхбаатар дүүргийн, 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын авто зогсоолын асфальт хучилт, тэмдэг тэмдэглэгээг шинээр хийж гүйцэтгэлээ. Мөн 17 байршилд тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан бөгөөд нэмэлтээр есөн байршилд тоног төхөөрөмж суурилуулж байна.

Тохижилтын ажил дууссаны дараа уг төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Эн Ти Би” ХХК болон “ГрейпСити Монгол” ХХК-ийн түншлэл нь дараах ажлуудыг хийх юм. Тухайлбал,

  • Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага /UCS 0902B:2022/-ын дагуу засвар арчлалтыг хийх;
  • Зогсоолыг бүрэн цахимжуулах, хяналтын камер шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх буюу нийслэлийн нэгдсэн системд холбох;
  • Төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний ухаалаг төлбөрийн систем болон бусад систем хөгжүүлэлт хийх;
  • Төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
  • Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “SmartCar” системтэй холболт хийх;
  • Авто зогсоолын төлбөрийг бүх төрлийн цахим хэтэвчээр төлөх олон хувилбар бий болгоно.

Авто зогсоолуудад ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж нэгдсэн удирдлагад оруулснаар зогсоолын машин орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү авто замын санд төвлөрүүлэх орлого төсөл хэрэгжиж эхэлснээс хойших эхний гурван жилд 1-2 дахин, дараагийн таван жилд 3-4 дахин өсөх тооцоолол гарсан.

Төслийн талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төслийн удирдагч Б.Загдсамбар “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113’356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Иймд уг төслийн хүрээнд төвийн зургаан дүүргийн 50 байршилд нийт 2400 автомашины зогсоол барина. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд мод тарих, камержуулалтын систем суурилуулах, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах зэрэг ажлыг үе шаттай хийх юм” гэв.

Previous Post

‘ТУГАЛТАЙ ҮХЭР ЗАРНА’ ГЭХ ЗАРЫН ЦААНА

Next Post

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа

Next Post
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.