• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТББХ: Нийт 26 удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох зэрэг 67 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-28
Ангилал: Улс төр
ТББХ: Нийт 26 удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох зэрэг 67 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна

Ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай; Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулжээ. Түүнчлэн Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулжээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодоос ирүүлсэн саналыг тусган Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Улсын Их Хурлын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан зэрэг 6 мэдээлэл, тайланг хэлэлцжээ.

Мөн ээлжит чуулганы хугацаанд Төрийн албаны зөвлөлийн орон тооны 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 55 дугаар тогтоол, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын 56 дугаар тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталж, Цэнддаваагийн Амартөгс, Лхагвасүрэнгийн Золзаяа, Бадамдоржийн Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр тус тус томилсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр оруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10, 12-ны өдрийн хуралдаанаар, Улсын Их Хурал 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг баталж, Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилсон. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлуудыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс Төрийн байгуулалтын байнгын хороонд 6 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 25 албан бичгийг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгсөн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Дорнод аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний “Хурдан” киоск төхөөрөмжтэй боллоо

Next Post

ЭМЯ-ны сайд Ж.ЧИНБҮРЭН: Төрөх насны эмэгтэйчүүд В,С вирусийн халдвартай эсэхээ урьдчилан шинжлүүлэх нь зүйтэй

Next Post
ЭМЯ-ны сайд Ж.ЧИНБҮРЭН: Төрөх насны эмэгтэйчүүд В,С вирусийн халдвартай эсэхээ урьдчилан шинжлүүлэх нь зүйтэй

ЭМЯ-ны сайд Ж.ЧИНБҮРЭН: Төрөх насны эмэгтэйчүүд В,С вирусийн халдвартай эсэхээ урьдчилан шинжлүүлэх нь зүйтэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт 3 өрөө байр бүрэн шатаж, утаажилтын бүсээс 123 иргэнийг гаргажээ

Баянзүрх дүүрэгт 3 өрөө байр бүрэн шатаж, утаажилтын бүсээс 123 иргэнийг гаргажээ

2026-04-20
УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хурал 10:00 цагт эхэлнэ

УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хурал 10:00 цагт эхэлнэ

2026-04-20
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-20
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-20
Ойрх Дорнодын дайны ачаар ОХУ-ын газрын тосноос олох ашиг өссөөр байна

Ойрх Дорнодын дайны ачаар ОХУ-ын газрын тосноос олох ашиг өссөөр байна

2026-04-19
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-19
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-19
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-18
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-18
Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

2026-04-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.