• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын Үндэсний музей нь Үндэсний их баяр наадмыг угтан ‘Монгол авдар’ үзэсгэлэнг үзэгч олондоо толилуулж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-22
Ангилал: Фото мэдээ
Монголын Үндэсний музей нь Үндэсний их баяр наадмыг угтан ‘Монгол авдар’ үзэсгэлэнг үзэгч олондоо толилуулж байна

Тус үзэсгэлэнд бидний өвөг дээдсийн үеэс уламжлан хэрэглэгдсээр өнөөг хүрсэн монгол авдар сав, түүний өвөрмөц төрлүүд болох 100 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулжээ. Монголчууд ‘Амны бэлгээс ашдын бэлгэ’ гэдэг. Монгол айл өрх бүр хүү нь өсч эрийн цээнд хүрэхэд шинэ гэр төхөөрч, авдар савыг нь бэлдэн өмч малыг нь тасалж өгдөг уламжлалтай билээ. Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь тэр айлын бурхан шүтээнийг дээрээ залж хамаг л өнгөтэй, нандин бүхнийг дотроо агуулах эрхэм сав юм. Ийм ч учраас авдар сав нь айлын гал голомтын нэг адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог учиртай.

Нүүдэл суудал хийх цагт ч мөн авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай. Монгол авдар нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд том бага янз бүрийн хэмжээтэй байхын сацуу түүний өнгө будаг, хээ хуар, зүмбэр чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзлийн талаар цогц ойлголт өгдөг. Нөгөөтэйгүүр, айлын авдраас тухайн өрх, гэр бүлийн гишүүдийн намтар, нутаг хошууны түүх, цаашлаад улс гүрний түүх цадигийг ч тодруулан үзэх боломжтой юм.

Үзэсгэлэнд монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн суран үдээстэй дан авдраас эхлээд төрөл бүрийн монгол цоож, цоожны даралт, цүү цуурга, түлхүүрийн гэр, айл өрх, бурхан шүтээн, эд агуурсыг муу бүхнээс хамгаалах билэгдэлтэй модон сийлбэр арслан болон монгол авдар хайрцагны хөгжлийг илтгэх янз бүрийн шүүгээ, үйлний хайрцаг, бурхны ширээ, гуу, торхон, судар номын шогол, хорлын ба дамрын хайрцаг, даллагын сав, аяганы хайрцаг зэргийг дэлгэн харуулжээ. Мөн дархны багажны авдар, авдрын өвөрмөц нэгэн төрөл болох үхэг авдар зэрэг ховор сонин зүйлс ч байна.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн авдрууд нь голдуу ХІХ, ХХ зууны эхэн үед хамаатах ба 1960-1980-аад оны үед явуулсан Улсын Төв Музейн хээрийн хайгуул судалгаа, цуглуулга болон ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн судалгааны ажлын дүнд Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь аймаг, Улаанбаатар хот зэрэг газраас олж цуглуулсан ажээ. 2025.07.07 – 07.29 хооронд Монголйн түүхийн музейд үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгож байна.

Previous Post

Хонгконгод зохион байгуулагдсан Жудо бөхийн Өсвөр Залуучуудын Азийн цомын Аварга шалгаруулах олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон өсвөр үеийн тамирчид нийт 16 медаль авлаа

Next Post

Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана

Next Post
Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана

Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

2026-06-11
Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

2026-06-11
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

2026-06-11
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-11
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-11
3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

2026-06-10
“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

2026-06-10
Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

2026-06-10
Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

2026-06-10
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

2026-06-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.