• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эдийн засгийн Байнгын хороо 22 удаа хуралдаж, 61 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-21
Ангилал: Улс төр
Эдийн засгийн Байнгын хороо 22 удаа хуралдаж, 61 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 19 удаа, бусад Байнгын хороотой хамтран гурван удаа, нийт 22 удаа хуралдаж, 61 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнээс хуулийн 14, Улсын Их Хурлын тогтоолын таван төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган, эцэслэн батлуулсан байна. Мөн Байнгын хорооны тогтоолын 11 төслийг хэлэлцэн баталжээ.

Байнгын хороо Улсын Их Хуралд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд 26 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсэг байгуулсан бол Байнгын хорооны тогтоолоор таван ажлын хэсэг байгуулжээ.

Ээлжит чуулганы хугацаанд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулжээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны 2024 оны санхүүгийн тайлан, Үндэсний статистикийн хорооны 2024 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцсэн юм.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээлэл, Хууль, тогтоолоор үүрэг хүлээсэн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улсын дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, тайлагналтын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлэл, Монголбанкны бүтцийн талаар Монголбанкны мэдээлэл, Эдийн засагт тулгамдаж буй асуудлууд болон холбогдох байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээлэл, Хадгаламжийн даатгалын корпорацын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар болон хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар Монголбанкны мэдээллийг тус тус сонссон юм.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, 4 тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 23, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 3 танилцуулгыг d.parliament.mn цахим системд байршуулсан байна.

Иргэдээс Байнгын хороонд 26 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 124 албан бичгийг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 73 албан бичгийг холбогдох газарт явуулжээ.

Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Арилжааны, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн өмчийн хууль /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүд болон эдгээр төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд хэлэлцүүлгийн шатанд байна хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

Next Post

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 18 удаа хуралдаж 36 асуудал хэлэлцэн, нэг хууль, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг батлуулжээ

Next Post
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 18 удаа хуралдаж 36 асуудал хэлэлцэн, нэг хууль, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг батлуулжээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 18 удаа хуралдаж 36 асуудал хэлэлцэн, нэг хууль, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг батлуулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.