• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын улс төрийн намууд үзэл санааны хувьд бүрэн дампуурсан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-29
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Монголын улс төрийн намууд үзэл санааны хувьд бүрэн дампуурсан

Монголын улс төрийн намуудын баруун, зүүний ялгаа онолын төвшинд төдийгүй бодит амьдралд замхарчээ. Улс төрийн намууд ардчилал, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, энэрэнгүй төрийн тухай ам уралдуулан ярьдаг ч, үнэн хэрэгтээ эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүд болон хувирсан нь илэрхий болсон. Ийнхүү үзэл санааны гүн хямрал нь сонгогчдыг гүн төөрөгдөлд оруулав. Ялангуяа залуус улс төрийн сонголтоо хийхдээ элсэх гэж буй намынхаа үзэл баримтлал, хөгжлийн загварыг үнэлэх бус, харин энэ нам намайг цаашид дарга болгох уу, энэ ах сонгуульд ялаад ажилтай болгох уу, гэсэн явцуу ахуйн түвшний эрх ашгийн үүднээс улс төрийн сонголтоо хийж байна.

Энэ бол хувь хүн цаашлаад нийгэм нь бүхэлдээ үнэт зүйл, үзэл санаагаа гээсэн ноцтой шинж. Улс төрийн нам өөрөө улс төрийн аргаар, ард түмний сонголтоор төрийн эрхийг авч үзэл баримтлалынхаа хүрээнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж зөв зохистой засаглаж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл үүнийг ганц хүний албан тушаалын хүсэл шунал цаашлаад хэсэг бүлэг этгээдийн эрх ашигтай хутгавал улс үндэстэн урагшлах бус, харин эсрэгээрээ унах уруудах тавилан тохионо.

Өнөөдрийн Монголын намууд ижилслийн хямралд гүнзгий нэрвэгджээ. Энэ хямралын үед намууд хоорондын бодлогын ялгаа алга болж, ард түмний дунд итгэлцэл унаж, эцэстээ систем бүхэлдээ өөрчлөлтийн босгон дээр ирдэг гашуун түүхтэй. Өнөөдөр Монголд болж буй процесс яг энэ зам руу орсон. Улс төрийн намууд үзэл санаагаа эргэн сэргээж, залуучуудыг ухамсарт үзэл санааны ач холбогдлыг суулгаж төлөвшүүлэхгүй бол ардчилал мөхөх бодит эрсдэлтэй нүүр тулна.

Жишээлбэл, өнгөрсөн дөрвөн жилд МАН, АН-аас залхсан олон нийт ХҮН намаас илүү ихийг хүлээсэн. Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ ХҮН болгон өөрчилж, зүүний үзлээ баруун төвийн үзэл баримтлалаар сольсон. Тэгвэл нөгөө ХҮН намыг зүүний нам байхад гишүүнээр элссэн хүмүүс намаасаа гарсан уу ер нь тэдний үнэт зүйл үзэл баримтлал хэрхэн замхарсан бэ? Цаашлаад тэднээс ХҮН намын удирдлагууд манай нам үзэл баримтлалаа 180 градус эргүүлээд барууны нам болж байна гэж адаглаад гишүүдээсээ асуусан уу? гэх мэт олон асуулт, олон эргэлзээ байна.

Хамгийн харамсалтай нь тэд өмнөх парламентад Монголын эрх ашгаас илүү МАН-ын эрх ашигт үйлчилж ирсэн нь худлаа биш. Эрх барьж байгаа МАН-ын тоглоомын дүрмийг мэдье гэвэл ХҮН намын даргын үг үйлдлийг харж, сонсоход тодорхой болдог гэсэн хэлц үг хүртэл гарсан. Манай ард түмэн хэзээний гярхай юмыг ашиглаж мэдэхдээ туйлын гаргууд байгалийн өгөгдөлтэй хүмүүс.

Өнөөдрийн Монголын улс төрд бас мэдлэггүйн зуд нүүрлэх болсон. Энэ бол улс орны хувь заяа ямар ч хамаагүй өөрснөө ажилтай орлоготой байхын төлөө уралдсан цүнх баригчид юм. Тэд бодлого боловсруулахын оронд даргын цүнхийг барьж эрх мэдэлд долигонож, эх орноо бодохын оронд халаасаа дүүргэхийн төлөө үхэлдэн тэмцэцгээдэг. Тэд ардчилал ярьж цээжээ дэлддэг ч, цаагуураа эрх баригчдын зусардах занг төгс эзэмшсэн хөлсний боолууд болсон.

Тэхээр намууд нь улс төрийн үзэл баримтлалаа гээснээр улс эх орон нь ямархан хувь тавилантай туулдгийг олон улсын жишээн дээр авч үзье.

Халтар царайт киноны эх орон Венесуэлийн хоёр том нам 20-р зууны сүүлээр анхнаасаа либерал нөгөө нь социал демократ үзэлтэй байсан ч дараа нь эрх мэдэл булаацалдах, газрын тосны баялгийг хуваах дээр төвлөрч, бодлогын ялгаа нь устсан. Үзэл баримтлалгүй намуудын авлига, хуйвалдааны улмаас иргэд бухимдаж, 1998 онд Уго Чавес гэх популист хүч гарч ирсэн. Чавес шинэчлэл нэрийн дор ардчиллыг нурааж, Венесуэлийг дампуурал руу чирсэн.

Аргентинд Перонист нам анх хөдөлмөрчдийн эрхийн төлөө явдаг байсан ч сүүлдээ баруун, зүүн аль ч бодлогыг үзэл баримтлалыг ашиглаж, эрх мэдэл хадгалах гол зорилготой болсон. Ингэснээр бодлогын тууштай байдал алдагдаж, Аргентин олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл алдсан. 2001 онд Аргентин үндсэндээ эдийн засгийн сүйрэлд орж, олон сая хүн ядуурсан.

Ливан улсад өнөөдөр юу болж байна вэ? Улс төрийн намууд нь шашин хоорондын харилцаанд анхаардаг байсан ч, аажмаар үзэл баримтлал алдаж, зөвхөн бүлэглэл бүр өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд банк санхүүгийн систем нурж, төр засаг авлигаас болж бүрэн дампуурсан. Өнөөдөр Ливан дэлхийн хамгийн том инфляц, ажилгүйдэлтэй улсуудын нэг болсон.

Эцсийн эцэст Улс төрийн намууд үзэл баримтлалгүй болох нь авлига, институтийн уналт, эдийн засгийн сүйрэл авчирдаг. Харин үзэл санаагаа чанд хадгалдаг намууд нийгмийн тогтвортой байдлын тулгуур нь байдаг.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

Д.Трамп 2028 оны сонгуульд бэлтгэж эхэлжээ

Next Post

Эко констракшны С.Нямдаваад хариуцлага тооцохыг шаардаж байна

Next Post
Эко констракшны С.Нямдаваад хариуцлага тооцохыг шаардаж байна

Эко констракшны С.Нямдаваад хариуцлага тооцохыг шаардаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.