• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Трамп 2028 оны сонгуульд бэлтгэж эхэлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-25
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр
Д.Трамп 2028 оны сонгуульд бэлтгэж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цахим дэлгүүр тус улсын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд зориулан Трамп 2028 гэсэн бичиг бүхий бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэлжээ.

АНУ-ын Үндсэн хуульд ерөнхийлөгчийг гурван удаа сонгогдохыг хориглосон байдгийг үл харгалзан саравчтай малгай, богино ханцуйтай цамц, лаазны хүйтэн баригч уут зэргийг худалдаанд гаргасан байна. 2028 онд 82 нас хүрэх Д.Трамп дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө үгүйсгээгүй юм. Тэрбээр үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх бодолтой байгаагаа ч илэрхийлж байв.

Ерөнхийлөгчийн хүү Эрик Трамп 50 ам.долларын үнэтэй, улаан өнгийн саравчтай малгай өмссөн зургаа пүрэв гарагт олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Харин хар хөх, улаан өнгийн сонголттой богино ханцуйтай цамцнууд 36 ам.доллароор зарагдаж байгаа бол лаазны хүйтэн баригч нь 18 ам.долларын үнэтэй ажээ. Шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүнүүдийн тайлбарт Ирээдүй гэрэлтэй харагдаж байна! Тогтсон дүрэм журмыг өөрчилье гэж бичсэн байна.

АНУ-ын Үндсэн хуулийн 22 дугаар нэмэлт өөрчлөлтийг Франклин Делано Рузвельт ерөнхийлөгчийн албан тушаалд дөрвөн удаа сонгогдсоны дараа баталсан юм. Ф.Рузвельт дөрөв дэх бүрэн эрхийн хугацааныхаа эхэн үед буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд 63 насандаа таалал төгссөн билээ. 1951 онд хүчин төгөлдөр болсон уг нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн албан тушаалд хоёроос илүү удаа сонгогдож болохгүй хэмээн заасан байдаг.

Д.Трамп сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхийг эрмэлзэж буй мэт харагдаж байгаа боловч тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Конгрессын хоёр танхимын гуравны хоёрын санал шаардлагатай. Түүнчлэн АНУ-ын 50 муж улсаас хамгийн цөөндөө 38 нь соёрхон батлах ёстой тул өөрчлөлт оруулах магадлал бага юм. Гэсэн хэдий ч Д.Трамп гурав дахь удаагаа нэр дэвших үйл явцыг боломжтой болгох арга зам бий, дахин нэр дэвших талаар хошигнож яриагүй гэдгээ хэлж байв. Үүний сацуу энэ талаар бодож тунгаах хүртэл маш урт зам бий гэж ярьж байжээ.

Эх сурвалж: montsame.mn

Previous Post

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Next Post

Монголын улс төрийн намууд үзэл санааны хувьд бүрэн дампуурсан

Next Post
Монголын улс төрийн намууд үзэл санааны хувьд бүрэн дампуурсан

Монголын улс төрийн намууд үзэл санааны хувьд бүрэн дампуурсан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.