• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Лу.Гантөмөр яагаад худлаа ярив?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-09
Ангилал: Бусад мэдээ, Улс төр
Лу.Гантөмөр яагаад худлаа ярив?

Ойн баярын хурал дээр АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лувсаннямын Гантөмөр илтгэл тавихдаа маш хариуцлаггүй зүйл ярих нь тэр. Тодруулбал тэрээр: 2028 онд бид ард түмэндээ дүнгээ тавиулахад Монгол Улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу орлого 10 мянган америк долларт хүрч, утаа, түгжрэл арилсан байх болно гэдгийг энэ индэр дээрээс би баталгаатайгаар илэрхийлж байна. хэмээсэн юм.

Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, орлого, зарлага, инфляци, төгрөгийн ханшны уналт зэрэг бодит хүчин зүйлүүдийг тооцвол энэ нь яагаад ч бодит бус амлалт билээ. Утаа, түгжрэлгүй Улаанбаатар хот болох тухайд бол юу гэмээр ч юм бэ дэ? Үр дүн гарах нь бүү хэл хэрхэх вэ? гэдэг шийдэл ч олж чадаагүй мунгинаж байгаа.

Өөрөөр хэлбэл АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лувсаннямын Гантөмөрийн баталгаатайгаар илэрхийлсэн яриа эсрэгээрээ баталгаатай биелэхгүй гэдгийг хариуцлагатайгаар илэрхийлэхэд буруудахгүй. Товчхондоо Лу.Гантөмөр худлаа ярьсан. Харин Лу.Гантөмөр яагаад худлаа хэлэх болов?

Үүнээс хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна.

Нэгдүгээрт,Лу.Гантөмөр бол Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Сайд. Эдийн Засгийн Хөгжлийн Яам бол Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэх эрхэм зорилготой, төрийн захиргааны төв байгууллага. Харамсалтай нь энэ яамны сайдад Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бууралтын талаар яв цав тодорхой төлөвлөгөө, төсөөлөл, хүлээлт байхгүй юм байна. Тиймээс ч 10 мянган америк доллар гэсэн мянгуужингийн үлгэр ярьж явна.

Хоёрдугаарт,Лу.Гантөмөр тэнэг хүн биш. 2028 онд Монгол Улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу орлого 10 мянган америк долларт хүрч, утаа, түгжрэл арилж чадахгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Гэхдээ яагаад мэдсээр байж ийн худал ярих болов ?

Учир нь Лу.Гантөмөр МАН, АН, ХҮН намын хамтран байгуулсан Засгийн Газар 2028 он хүртэл ажиллаж чадахгүй, АН 2028 он хүртэл Засгийн Газарт байхгүй, өөрөө ч 2028 он хүртэл Ардчилсан Намын даргаараа ажиллаж чадахгүй гэдгээ ч бас сайн мэдэж байна.

Иймээс л Лу.Гантөмөр худлаа яриад ч хамаагүй, үлгэр шиг үл бүтэх зүйл яриад ч хамаагүй цаг хожиж, албан тушаалтай байх хугацаагаа бага ч атугай сунгахыг л хүсэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл Лу.Гантөмөрт өнөөдрийн сандал суудал, олбог нь чухал болохоос бус ажлаа өгсөнөөс нь хойш АН, АН-ын гишүүд, дэмжигчид, Монгол Улс, Монголчууд яах ийх нь юуны хамаа. Юун, яасан 2028 он?

59 жил хаанчилсан XY Людовик Надаас хойш галав юүлсэн ч яахав ээ хэмээсэн байдаг.

Улс төрийн аналитикч М.Гал-Арив

эх сурвалж: sonin.mn

Previous Post

Д.Цогтбаатар гишүүнд цаг хугацааны машин хэрэгтэй байна

Next Post

Удахгүй Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус сонгууль болно

Next Post
Удахгүй Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус сонгууль болно

Удахгүй Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус сонгууль болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.