• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Панам улс Нэг бүс, нэг зам санаачилгаас гарна гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-02-03
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Эдийн засаг
Панам улс Нэг бүс, нэг зам санаачилгаас гарна гэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хийсэн уулзалт “элэгсэг дотно, бие биеэ харилцан хүндэтгэсэн уур амьсгалд болсон гэж Панам улсын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдсэний сацуу Хятадын Нэг бүс, нэг зам санаачилгад оролцох хугацааг сунгах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ, Панамын засгийн газар уг санаачилгад нэгдэх тухай 2017 онд байгуулсан гэрээг сунгахгүй гэж онцлоод “бид энэ төслөөс гарахаар судалж байгаа, манай улсын засгийн газар гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн” гэлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Төв Америкийн орнуудад айлчилж байгаа юм. Тэрбээр Панамд айлчилсныхаа дараа хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Сальвадор, Коста-Рика, Гватемал, Доминиканд айлчилж, албаны хүмүүс болон бизнесийн төлөөлөлтэй уулзана. Энэхүү айлчлал нь хууль бус цагаачлал, гэмт хэрэг, мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх, түүнчлэн Хятад улсыг сөрөн зогсохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх үеэрээ мэдэгдэхдээ, Панамын сувгийг “буцаан авахаар” төлөвлөж байна гэсэн юм. Өмнө нь тэрбээр тус сувгаар дамжин өнгөрөх тариф өндөр байгааг шүүмжилж, энэ сувгийг эргүүлэн авах шаардлагатай гэж удаа дараа мэдэгдэж байсан. Түүнчлэн сувгийг удирдах эрхийг 1999 онд шилжүүлсэн нь бусад оронд буулт хийсэн гэсэн үг биш, харин хамтын ажиллагааны дохио байсан гэж мэдэгдэж байв.

Үүний хариуд Панамын Ерөнхийлөгч Хосе Раул Мулино сувгийг хянах эрх, тус улсын тусгаар тогтнолын асуудал нь хэлэлцээний сэдэв байх ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Д.Трамп сувгийн асуудлаар шахалт үзүүлэхээ зогсоохгүй бол Панамын тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандаж магадгүй гэж Politico сонинд нэгдүгээр сарын 10-нд мэдээлсэн байна.

Эх сурвалж: МЕХИКО, 2025 оны хоёрдугаар сарын 3 /TASS/.

Previous Post

С.Бямбасүрэнгийн аварга цолны ёслол болж буй Мэйжи сүмд Асашорюү Д.Дагвадоржийг орохыг зөвшөөрөөгүй байна

Next Post

Анхны долоо сан байгууллаа

Next Post
Анхны долоо сан байгууллаа

Анхны долоо сан байгууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.