• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

₮1.3 их наядыг урагш урсгахгүйн тулд ‘Амар байна уу’ үзэсгэлэн худалдааг дахин зохион байгуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-28
Ангилал: Нийгэм
₮1.3 их наядыг урагш урсгахгүйн тулд ‘Амар байна уу’ үзэсгэлэн худалдааг дахин зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Сар шинийн баярт зориулан гарын бэлэг болон бусад зүйлсийг авахаар иргэд БНХАУ руу олноор зорчдог. Улмаар зөвхөн сар шинийн баярын өдрүүдэд 1.3 их наяд төгрөг урагш валют болж гардаг тухай тооцоолол бий. Эдгээр шалтгааны улмаас “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж, дотоодын бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг иргэдэд олгохыг зорьж буй.

Энэ жил ч мөн “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Энэ жилийн онцлог нь хотын А бүсэд болно. Талбайн түрээс урьдынхаараа үнэ, төлбөргүй хэвээр. Талбай үнэ төлбөргүй учраас борлуулж буй бүтээгдэхүүний үнэ хямд байх шаардлага тавьдаг.

Өнгөрсөн 2023 онд үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгж, иргэд нийт 40 гаруй тэрбум төгрөг, 2024 онд 51 тэрбум төгрөгийн орлого олжээ” гэв.

Нийслэлийн Соёлын урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Манай Соёл урлагийн газар өнгөрсөн оноос эхлэн үзэсгэлэн худалдаанд хамтран ажиллаж байна. Нийслэлийн харьяа соёл урлагийн 11 байгууллага, 220 гаруй соёлын ажилтан, өвлөн уламжлагчид 21 хоногийн хугацаанд соёл, урлагийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

Сар шинийн баяр мэндлээд, уулзаад өнгөрөхөөс илүү өв соёлын том арга хэмжээ. Тиймээс 2 сарын 1-нд албан ёсны нээлтийг зохион байгуулна. Ингээд 27-ныг дуустал үйл ажиллагаа төлөвлөсөн. Иргэд худалдан авахын хажуугаар өв соёл, уламжлалтай холбоотой соёлын арга хэмжээ үзэж, сонирхох боломжтой” гэлээ.

Previous Post

НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр, маргаашаас иргэдийн дансанд орно

Next Post

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан хоёр монгол иргэн цагдаагаас зугтаж, дөрвөн давхараас үсэрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.