• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нэг л явцгүй жагсаал

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-19
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
Нэг л явцгүй жагсаал

Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй жагсаалын эрч нэгэнт саармагжсан байна. Эрх чөлөөний эвсэл намын зүгээс: Засгийн газар огцор жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байлаа.

Ингэхэд жагсаал яагаад зун болж болдоггүй юм бол хэмээн эрхгүй бодогдлоо. Үгүйдээ дулаахан учир хугацаа нь урт, жагсах хүн нь олон ирэх юм шиг. Гэхдээ амьдрал дээр жагсаал шамраг хаялж, хавсраг нүдсэн үед болдог гэж алдарт хар массын хаан поп С.Ганбаатар нэгэнтээ хэлж байсан. Энэ удаад жагсаалын зорилго үр дүнг тоочихоос өмнө хэн хэн ирэв. Ямар үйлдэл гаргав гэдгийг дурдах нь сонирхолтой болов уу.

Ламжавын Гүндалай жагсаалын туршид сошиал талбарт үзэл бодлоо илэрхийлж нээлттэй live хийв. Нэг ёсондоо нээлттэй микрофон ажиллуулав. Түүний зорилго цаад эрх ашиг юу байв. Бид Гүнээгээ тэртээ 2000 оноос хойш хангалтай сайн мэддэг болсон доо. Хотын дарга Х.Нямбаатар Богд уулыг нүхэлж туннел барина гэсэн. Магадгүй Гүнээ маань Богд ууланд авсан газраа хамгаалах гэх л болов уу.

Дараагийн талбай дээр идэвхтэй жагссан хүн бол Ц.Оюунгэрэл. Тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Ногоон нүдэн ламаас эхлээд хэд хэдэн ном гаргасан, сонинд нийтлэл бичдэг гэх зэргээс үзвэл муугүй л уншиж судалсан хүн гэмээр. Ардчилсан намд байхдаа МоАХ-ын харьяалалд байсан. Өөрөөр хэлбэл Женкогийн конопчин гэсэн үг л дээ. Одоо Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга. Мөн түүнийг гадаад нөхөртэй гэдгийг хүн бүхэн андахгүй. Мөн тэрээр Монголын улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд туйлын ихээр санаа зовнидог мэтээр өөрийгөө сурталчлахыг хичээдэг. Гэхдээ нэг л тэмцэх учир аа олохгүй яваа хүн дээ. Тэрээр энэ жагсаалыг золтой л баярын жагсаал болгох дөхсөнийг хүрээний иргэд цөм үзсэн.

No war-ийн хэсэг залуус үзэгдэв. С.Эрдэнэ ба хүү Э.Одбаярын хоршил олны анхаарлыг татлаа. Аав нь Засгаас томилгоо авч дэд консул болж хүү нь Засгийг огцруулах жагсаалд оролцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ дэд консул зөвхөн Монгол иргэдтэй харилцана заавал англи хэлтэй байхыг шаардахгүй гэв. Зөвхөн ийм хошин шогийн үзэгдлүүдийг Монголоос л харж болох юм даа. Ядахад С.Эрдэнийг Чикаго хотын Монголчууд хүлээж авахгүй гэж гарын үсэг цуглуулаад эхэлсэн гэнэ. Цаашид хэрхэхийг явж явж засаг л мэдэх болох нь дээ.

Засгийн газрын ордны хэсэгт “Засгийн газар огцор” талын хэдэн жагсагчдаас гадна Хөлсний жагсагчид зайл гэх уриа лоозон барьсан хэсэг жагсагчид зэрэгцэн гарч ирэв. Өөрөөр хэлбэл тэс хоёр өөр зорилготой жагсагчид байх нь. Бас болоогүй нар хэвийх орчимд хоорондоо зодолдсон гэх дам сураг дуулдана лээ. Талбайн төвд байх Сүхбаатарын хөшөөг тойруулан Засгийн газар огцор гэсэн том бичиг болон жижиг цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны материалууд байршуулсан харагдана. Ерөнхийдөө нийгмийн амьдрал нам тайван байдалд шилжин, иргэд хувь хувийн ажил төрөлдөө шуударсан бололтой.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Next Post

Гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Next Post
Гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-06-12
“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2026-06-12
Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.