• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сирид гадаадын онгоцууд бууж эхэлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-08
Ангилал: Дэлхий, Улс төр
Сирид гадаадын онгоцууд бууж эхэлжээ

Мягмар гарагт “Qatar Airways” компанийн нисэх онгоц Дамаскийн олон улсын нисэх буудалд бууснаар Ерөнхийлөгч асан Башар Асадын дэглэм нуран унаснаас хойш Сирийн нийслэлд анх удаа арилжааны онгоц газарджээ.

Мөн сүүлийн 13 жилийн хугацаанд Катарын арилжааны нисэх онгоц Сирид буусан анхны тохиолдол боллоо. 2011 онд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг Б.Асад нухчин дарснаар иргэний дайн дэгдсэн бөгөөд түүнээс хойш олон улсын агаарын тээврийн ихэнх компани Сири рүү нислэг үйлдэхээ зогсоогоод байв.

Дамаскийн нисэх онгоцны буудлаас анхны арилжааны нислэг АНЭУ-ыг чиглэн хөөрсний дараахан дээрх онгоц газардсан байна. Мөн Йорданы “Royal Jordanian” компанийн төлөөлөгч хэлэхдээ, мягмар гаргийн орой нийслэл Амманаас Дамаск руу туршилтын нислэг хийнэ гэдгийг батлан мэдэгджээ.

Сирийн Иргэний нисэхийн зохицуулах хорооны дарга, ахмад Хайтам Мисто Дамаскийн нисэх буудалд олон улсын нислэгийн хөдөлгөөнийг бүрэн сэргээхэд бэлэн байгаа эсэхийг шалгахын тулд дээрх нислэгээр зорчино гэдгээ мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын эхээр босогчид нийслэлд дайран орж, Б.Асадын дэглэм унахад ойртсон үед ажилтнууд болон цэргийн алба хаагчид нисэх онгоцны буудлыг орхин явжээ.

Сирийн түр засгийн газрын хэд хэдэн удирдагч хоёр талын харилцааг хэвийн болгох, Сириэс Йорданаар дамжин Булангийн бусад орон руу каптагон амфетамин хэмээх мансууруулах бодисыг зөөвөрлөж буйг таслан зогсоох асуудлыг хэлэлцэхээр мягмар гарагт Йорданд ирсэн байна.

Эх сурвалж: montsame.mn 

Previous Post

ХӨВСГӨЛ: Монгол бөхийн баяр гурван аваргын нутагт болно

Next Post

Парисын Их дуулга-д Монголын 10 жүдоч барилдана

Next Post
Парисын Их дуулга-д Монголын 10 жүдоч барилдана

Парисын Их дуулга-д Монголын 10 жүдоч барилдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.