• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Чөлөөт худалдааны түр хэлэлцээр олигоруудад ашиггүй

Дорж Нийтэлсэн: Дорж
2024-12-17
Ангилал: Бизнес, Тод мэдээ, Улс төр
Чөлөөт худалдааны түр хэлэлцээр олигоруудад ашиггүй

Евро-Азийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ) нь Армени, Беларусь, Казакстан, Киргизстан, Орос улс оролцсон худалдааны эвсэл юм. Манай улс уг холбоонд элсэх асуудал яриагүй. Монгол Улсын Засгийн газраас тус холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажил өрнөж буй гэсэн. Угтаа бол чөлөөт өрсөлдөөн нь зах зээлийг эрүүл болгох учиртай. Бид алийн болгон тогоон дотороосоо гарч чадахгүй хэдэн монополуудаа үе удмаар нь тэжээсээр байх юм.

Монгол улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай. Үүнийг солонгоруулах ёстой гэдгийг бидний мэдэхээр сүүлийн арав, хорин жил ярьсан. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гадагш экспортлох нь манай улсын туйлын зорилго. Зарим иргэдийн зүгээс Евро азийн эдийн засгийн холбоонд олигтой улс байхгүй гэх цуурхал тараасан. Гэхдээ боломж гэж харвал Казакстан улс байна. Манай улсыг бодвол 500 орчим тэрбум долларын эдийн засагтай зөвөөр ашиглаж ойлголцож чадвал худалдааны том түнш болох бүрэн боломжтой. Казакстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, Х.Баттулгийг ерөнхийлөгч байх үед танайх гуравдах хөрш гэж АНУ, Япон, Солонгос руу явчих юм. Жинхэнэ гуравдах хөрш чинь бид байна гэсэн гэдэг.

Тэхээр энэ удаагийн худалдааны түр хэлэлцээр явцуу эрх ашгийг нэгт тавьсан үндэсний үйлдвэрлэгч нэртэй хэдэн компаниудад мэдээж хохиролтой. Гэхдээ асуудлыг эрүүлээр харж өрсөлдөөн дагаж чанар сайжирна хэмээн тэд тооцвол дэлхийн компаниуд болох бүрэн боломжтой. Мөн чанар, тогтвортой нийлүүлэлт хоёрт анхаарвал амжилт өөрөө ирнэ. Өнөөдрийн манай том компаниуд худаг дотороо загасчилж байгаа нь нууц биш. Хенри Форд та чадна гэвэл таны зөв та чадна. Та чадахгүй гэвэл бас л таны зөв та чадахгүй гэж хэлсэн байдаг. Зоригтой улс үндэстнээрээ урагшлах нь яагаад буруу гэж.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажил хоёр жил үргэлжилсэн гэж холбогдох албан тушаалтнууд тайлбарласан. Хэрэв тийм бол төгсгөлийн шатанд ирж гарын үсэг зурах дутуу байхад нь зарим хүмүүс эх орончид болж жүжиглэмээргүй л байна. Хоёр жилийн өмнөөс байг гэхэд жилийн өмнөөс дугарч эхлэхгүй яав. Аливаа олон улсын гэрээ хэлэлцээрийг УИХ соёрхон баталдаг. Тэхээр парламентад чөлөөт мэтгэлцээн өрнөнө. Магадгүй уг худалдааны түр хэлэлцээрийг батлахгүй ч байж болно.

Хамгийн чухал нь Монгол улсын эдийн засаг зөвхөн нэг салбараас хамааралтай байж болохгүй. Энэ нь улсын тусгаар тогтнол эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл эдийн засаг олон төрөлт байх ёстой. Манай улсад гадагш гаргах маш олон төрлийн бүтээгдэхүүн бий. Дээр нь Монгол залуусын ур ухаан чадварт итгэж тэдэнд боломж нээж өгөх нь төр засгийн жинхэнэ үүрэг юм.

Нэг жишээ дурдахад ЖДҮ-г дэмжих сангаас нь нэр бүхий улс төрч нар хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан. Ядахад хувайлдсан гэдэг ээ нотолж бүгд ижил дүнтэй буюу 950 сая төгрөгийн зээл авсан дуулиан шуугиан одоо хүртэл намжаагүй байна. Тэгвэл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах үүдийг нээчих юм бол жирийн бизнес цэцэглэнэ. Ардын хүүхэд чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч иргэдийн амьдрал сайжирна.

Өнөөдрийн байдлаар үхрийн маханд 50 хувь, ноос ноолууран бүтээгдэхүүнд 8-13 хувийн татвартай юм байна. Харин Евро азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаараа зөвхөн ОХУ-руу гэхэд экспорт 18 хувиар өснө гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

 Чанцалын Бэлгүүтээ

 

Previous Post

Хийморь төслийн хүрээнд зохион байгуулагдах жудо бөх чөлөөт бөхийн хооронд болох багын халз барилдааны талаарх мэдээлэл хүргэж байна

Next Post

Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ

Next Post
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ

Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

2026-04-04
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

2026-04-04
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

2026-04-04
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-04-04
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2026-04-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.