• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

20 хүрэхгүй хүн цуглахыг жагсаал гэхгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-12-08
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
20 хүрэхгүй хүн цуглахыг жагсаал гэхгүй

Сүүлийн өдрүүдэд жагсаал цуглаан хийнэ гэх сүржин уриатай даржин нэртэй жагсагчид олшров бололтой. Угтаа бол аливаа юмны асуудлыг судалж ботид тооцоо судалгаа, гарц хэлж боловсролтой хандах ёстой юм л даа.

Баатар хотын баатар утааны асуудлын эхлэлийг дурдъя гэвэл 34 жилийн өмнөх рүү буцах болно. Тэр үед Ардчилал эхэлж бүхий л салбар уналтад орж жинхэнэ бужигнаантай байлаа. Арай сэргэлэн мэдээлэлд ойр байсан нь өмч хувьчлалаар баяжиж, жирийн ард иргэдийн олох нь улаан чулуутын хогны цэг рүү шилжсэн ёстой л их хотын иргэдэд ширэнгийн хууль үйлчилсэн цөвүүн цаг байв. Тэр үеэс өнөөдрийн болох бүтэхгүй юмны эхлэл тавигдаж байлаа. Мэдээж хоногийн хоолтойгоо уралдаж байсан нийслэлчүүдэд ирээдүй бадгүй байв.

2000 он гарлаа шинэ мянган эхлэлээ. Ард түмний амьдрал сайжраагүй хэвээр л байв. Тэр үед зарим иргэдэд нийслэл хот нь нэг л болохгүй, бүтэхгүй байгааг анзаарч эхлэв. Харамсалтай нийслэлчүүдийн аз нь дутаж бурхан тэнгэр нь нэгэнт орхисон байв.

Миеэгомбын Энхболд хотын дарга болж Т.Бадамжунай мэтээр дамжуулан хотын газрын баруун солгойгүй олгож эхлэв. Ингээд буруу дээр буруу, муухай дээр бүүр улцан болж хувирав. Үргэлжлүүлээд нөхцөл байдал дээрдэх нь бүү хэл улам төгөлдөршиж дараа дараачийн хотын дарга нар залгамжлан сөөм газрыг ч үлдээлгүй танил хээл хахуулиар дуусгав. Хамгийн харамсалтай улсад нэг ч төгрөгийн орлого орсонгүй.

Өнөөдрийн утааны асуудлын эхлэл нь замбараагүй газар олголт юм. Өнөөдөр М.Энхболд Ц.Элбэгдорж нарын фракц утааны эсрэг иргэдийг тэмцэхийг уриалж засгийн газрыг дайрах ажлын зохион байгуулж байгаа сурагтай. Өөрсдийн эхлүүлсэн ажлыг бусдад тохож түүнийхээ эсрэг тэмцэх хачин технологи бодож олсон байна.

Жагсаал цуглаан бүр ардаа захиалгатай байдаггүй. Зарим бүүр органик байдаг. Үнэн сэтгэлээсээ эх орныхоо төлөө үг хэлж жагсах гэсэн хүмүүсийг хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан бүлэглэлүүд өөрсдийн зорилгод ашигладаг. Бүүр сүүлдээ жагсаал цуглаан ашигтай бизнес болж хувирсан. Бидний мэддэгээр тэмцэж дугардаг этгэж найдаж явсан зарим нөхөд өнөөдөр арцтын ам, нүхтын амны өндөр үнэтэй хауснуудад амьдар байна. Цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдардаг хүмүүс тийм хаус авч чадахгүй.

Тэхээр зарим иргэд жагсана, тэмцэнэ, огцруулна гэхээс өмнө асуудлыг сайн судалмаар байна. Тодорхой төлөвлөгөө гаргаад түүнийгээ эрх баригчдад үзүүлмээр байна. Ямар ч цаас байхгүй хүмүүс тэмцэнэ гэж орилж хашхирч явахыг хархаар даанч үнэнээс хол санагдах юм. Итгэе гэсэн ч итгэхэд бэрх байна. Ийм л учраас 20 хүрэхгүй цуглаж байгаа юм. Иргэд хэрсүү болсон. 20 хүн бол дунд зэргийн автобусны буудал дээр өлхөн цугларна.

Иргэд бид техник технологийн дэвшлийг ашиглаж, бодит хуульд нийцүүлэн тэмцэх хэрэгтэй. Жишээлбэл: D парламентаар 33.000 иргэн санал хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд тухайн иргэдийн ирүүлсэн тодорхой асуудалд ажлын хэсэг байгуулах, 70.000 мянга болон түүнээс доош иргэд дэмжсэн бол хяналт шалгалтын хуулийн дагуу хяналт шалгалтын түр хороо байгуулж асуудлыг хэлэлцэх төслийг санаачлах, 100 мянга болон түүнээс дээш хүн дэмжсэн тохиолдолд УИХ нэн тэргүүнд хэлэлцэх ёстой.

Хорт утаатай шахмал түлшийг зогсоо өргөдөл D парламентад 9,000 санал хүрээгүй байна. Гар утас барьж live хийсэн тэмцэгчид өөрсдөө D парламентад гарын үсэг зурж буй бичлэгээ нийтийн шилжээнд тавивал тэр чинь жинхэнэ бодит тэмцэл болно.

Нөгөө талд төр засгийн удирдлагууд тодорхой арга хэмжээ авч сонсгол гэх мэт олон нийтэд хандсан ажлыг яаралтай зохион байгуулмаар байна. Хамгийн чухал зүйл нь утааны хорыг бүрэн шинжилмээр байна. Шахмал түлш үйлдвэрлэж буй үйлдвэрийн түүхий эдийг олон нийтэд нээлтэй шинжилбэл үүссэн олон эргэлзээ зах зухаасаа тайлагдана. Үгүйдээ тус үйлдвэрийн мэргэжилтнүүд дугарах хэрэгтэй. Цаашлаад хүний эрхийн байгууллагууд иргэдийн үгийг сонсож зөөлөн чихтэй байвал нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлнэ.

Чанцалын Бэлгүүтээ

 

Previous Post

Хөрөнгө оруулагч Дэвид Саксыг шинэ албан тушаалд томилжээ

Next Post

Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хангамжтай болно

Next Post
Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хангамжтай болно

Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хангамжтай болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.