• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Юн Сог Ёлийг огцруулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-12-05
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр
Юн Сог Ёлийг огцруулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэв

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг /импичмент/ эхлүүлэх тухай сөрөг хүчнийхний өргөн барьсан хуулийн төслийг батлуулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэж эрх баригч “Ардын хүч” намын /АХН/ дарга Хан Дон Хун өнөөдөр мэдэгдлээ.

Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам болон бусад таван жижиг намын зүгээс Юн Сог Ёльд импичмент зарлах саналыг пүрэв гаргийн үүрээр Үндэсний Ассамблейн нэгдсэн хуралдаанд танилцуулсны дараа Хан Дон Хун дээрх мэдэгдлийг хийжээ. Импичментийн асуудлаар баасан гарагт санал хураалт явуулах төлөвтэй байна.

“Миний бие намын даргын хувьд олон нийт, дэмжигчдээ хохироохгүйн тулд импичментийг батлуулахгүй байх чиглэлд ажиллах болно” гэж Хан Дон Хун намын хурлын үеэр мэдэгджээ. Мөн энэ шийдвэр нь Юн Сог Ёлийн зарласан “Үндсэн хуульд харшилж буй онц байдлыг өмгөөлөх” зорилгогүй гэдгийг тодотгоод, Ерөнхийлөгчийг намаасаа гарахыг дахин уриалсан байна. “Үндсэн хуульд харшлах онц байдал зарлаж, олон нийтийг бухимдуулан хохироосон хүмүүс, тэр дундаа ерөнхийлөгчид хатуу хариуцлага тооцох ёстой” гэж тэрбээр хэлжээ. Сөрөг хүчний 191 хууль тогтоогчийн өргөн барьсан Ерөнхийлөгчид импичмент зарлах тухай хуулийн төслийг батлахад парламентын гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай.

Үндэсний Ассамблей 300 гишүүнтэй тул сөрөг хүчин хуулийн төслийг батлахын тулд АХН-аас сонгогдсон найман депутатын саналыг авах шаардлагатай байгаа юм.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын 10 иргэн тутмын 7 нь онц байдал зарласных нь төлөө Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг  огцруулахыг дэмжиж байгааг “Realmeter” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүн харууллаа. Тус төвийн мэдээлснээр, 18 ба түүнээс дээш насны 504 хүний ​​дунд явуулсан судалгаагаар 73.6 хувь нь Юн Сог Ёлийг огцруулахыг дэмжиж, 24 хувь нь эсэргүүцсэн байна. Түүний үйлдлийг эх орноосоо урвасан гэж үзэх үү гэсэн асуултад оролцогчдын 70 хувь нь тийм гэж хариулжээ.

Э.Хулан

Эх сурвалж:  Монцамэ агентлаг

Previous Post

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг шүүнэ

Next Post

Эрт илрүүлэг: 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй

Next Post
Эрт илрүүлэг: 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй

Эрт илрүүлэг: 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.