• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Эхлэл
    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

    Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

    Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

    ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ VI БАЙР ЭЗЭЛЛЭЭ

    ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ VI БАЙР ЭЗЭЛЛЭЭ

    Та эх оронч уу ???

    Та эх оронч уу ???

    Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

    Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

    Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

    Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд хэрэгжих 10mb -ын нарны цахилгаан станцын судалгааны ажил үргэлжилж байна

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд хэрэгжих 10mb -ын нарны цахилгаан станцын судалгааны ажил үргэлжилж байна

    ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

    ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

    УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна

    УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна

  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн
No Result
View All Result

Улс төрийн намын санхүүжилт хяналтын газрын дарга Н.Булгамаа

Ч.Бэлгүүтээ by Ч.Бэлгүүтээ
2024-11-05
in Тод мэдээ
Улс төрийн намын санхүүжилт хяналтын газрын дарга Н.Булгамаа

Өнөөдөр үйлчилж буй улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сонгуулийн ерөнхий хороонд хэдэн янзын чиг үүрэг хариуцуулсан вэ?

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2023 оны 07 сарын 07-нд баталсан. Уг хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь Улс төрийн намын санхүүжилт, түүнд тавих хяналтын болон Улс төрийн намын бүтэц зохион байгуулалт, мэдээллийн ил тод байдлыг хангах үндсэн гурван чиглэлийн 22 чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтын хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намын тухай хуулийн дагуу холбогдох газар хэлтсийг шинээр байгуулах мөн хуульд нийцүүлсэн журам боловсруулах ёстой. Энэ ажил бүрэн дууссан уу?

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны 82 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны дээд хязгаарыг тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу  Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын бүтцийг шинээр баталж, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар болон Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газруудыг шинээр байгуулан ажиллаж байна.

Дээрх хуульд заасны дагуу улс төрийн нам бүртгүүлэх, үүсгэн байгуулахад шаардагдах бусад мэдээлэл, баримт бичиг, түүнд оруулсан өөрчлөлттэй холбоотой журмыг Улсын дээд шүүх, намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах болон төрийн санхүүжилт олгох, намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой 2 тусдаа журмыг Сонгуулийн ерөнхий хорооноос Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран батлах юм. Энэ хууль шинэ зохицуулалт, шинэ үзэл баримтлал хэрэгжиж байгаа учраас мэргэжлийн төрийн байгууллагуудтай хамтран мөн ОУ-ын байгууллагын зөвлөх үйлчилгээний туршлага зэрэг дээр тулгуурлан боловсруулж, нам, эвслээс санал авах, хэлэлцүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр (Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.) гэсэн заалтыг тусгасан. Тэхээр одоо шинээр нам байгуулах гэж буй иргэн 801 хүний гарын үсэг цуглуулах уу? Эсвэл 20,000 мянган хүний гарын үсэг цуглуулах уу?

Монгол Улсын Үндсэн хуулийн арван ес1 дүгээр зүйлийн 2-т “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн заалтыг оруулахдаа 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацаа болоогүй учраас одоогийн байдлаар шинээр нам байгуулах гэж байгаа тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-т заасны дагуу намын 801-ээс доошгүй гишүүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсгийн бүртгэлийг, мөн тус хуульд заасан өргөдөл, бусад холбогдох бичиг баримтын хамт хавсаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр заасан.

Намууд сонгуулийн зардлын тайланг хагас жилд нэг удаа тайлагнана гэсэн хуулийн заалтай. Хоцроосон, огт тайлагнаагүй эсвэл санхүүгийн зардал гаргаагүй намууд заавал тайлан гаргах шаардлагагүй гэж үзвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ? Тодорхой журам бий юу?  

Сонгуулийн зардлын тайлан, намын санхүүгийн тайлан бол 2 өөр ойлголт юм. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргаж байгааг сонгуулийн зардал гэнэ. Үүнтэй холбогдох тайланг сонгуулийн зардлын тайлан гэх бөгөөд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгаж, түүнчлэн нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлдэг.

Харин намын санхүүгийн тайлангийн тухайд бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагын дагуу гаргасан орлого, зарлагын тооцоо, түүнтэй холбоотой хөрөнгийн бүртгэл болон тайлбар хэсгээс бүрддэг нам, эвслийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан юм.

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.” гэж хуульчилсан.

Хэрвээ хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад ирүүлээгүй бол сонгуулийн төв байгууллагаас хүргүүлсэн мэдээлэлд үндэслэн Улсын дээд шүүх сонгуулийн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргана. Мөн идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсооно.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-т “Энэ хуулийн 37.2-т заасан хугацаанд хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлээгүй бол энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийн /С1 х Т1/ хэсгийг тухайн намд дараагийн жилд олгохгүй.” гэж тусгайлан заасан.

Иймээс нам, эвслүүд тайлагнах орлого, зарлагагүй байсан ч зайлшгүй санхүүгийн тайланг гаргаж, тайлагнана гэсэн үг. Аж ахуйн нэгж байгууллагууд “Х” тайлан гаргалаа гэдэг шиг.

Байгуулагдсан цагаасаа эхэлж үйл ажиллагаа явуулаагүй цүнхний намуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ? Улсын бүртгэлээс хасах эрх мэдэл Сонгуулийн ерөнхий хороонд бий юу?

Улс төрийн намын тухай хуульд үйл ажиллагаа явуулаагүй намын тухайд 2 ойлголт байгаа. 1-т намыг идэвхгүйд тооцох, 2-т намыг татан буулгах тухай юм. Энэ 2 ойлголтын эцсийн шийдвэрийг зөвхөн Улсын дээд шүүх гаргана.

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлж оролцоогүй, намын хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хоёр жил дараалан ирүүлээгүй, намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй бол намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг Улсын дээд шүүх гаргана.

Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд зөрчлийг арилгах хүртэл нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно.

Улс төрийн намыг татан буулгах тухайд намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах, түүний үйл ажиллагааг зогсоох, эсхүл Улсын дээд шүүхийн шийдвэрээр намыг тараах замаар намыг татан буулгана гэж Улс төрийн намын тухай хуульд заасан.

Улс төрийн нам, намыг идэвхгүйд тооцох зөрчлөө арилгаж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн мөн нотлох баримтаа Хороонд ирүүлсэн бол уг хуульд заасны дагуу Улсын дээд шүүхэд хүргүүлж эцсийн шийдвэрийг гаргуулна.

Шинээр нам байгуулж бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг Сонгуулийн ерөнхий хороо хэзээнээс хүлээн авч эхлэх вэ? Тодорхой хугацаа хэлж чадах уу?

Шинээр нам үүсгэн байгуулж, бүртгүүлэх асуудлыг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу мөн нам үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор намын даргаар сонгогдсон гишүүн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч намыг бүртгүүлэх өргөдлийг хуульд заасан бичиг баримтын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлнэ. Түүнээс Сонгуулийн ерөнхий хороо хүсэлт, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхгүй.

Хугацааны тухайд Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй гэж заасан.

Өмнө дурдагдсан “цүнхний” гэх намуудыг сонгуулиар нэрийг нь сольж, даргын суудлыг нь наймаалах зэргээр нь улс төрийн хялбар аргаар магадгүй, шударга бус гэж хэлж болох давуу тал үүсгэх зорилготойгоор ашиглах гэсэн оролдлогууд гарсан. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой юу? яаж?

Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулга, Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангах, хэрэгжүүлэх мөн бүрэн эрхийнхээ хүрээнд олон улсын, бүсийн, бусад улсын сонгуулийн байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаа явуулах чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийн дагуу сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах гэх мэт үндсэн ажлуудыг зохион байгуулдаг.

Харин Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, намын бичиг баримтын тухай мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэх, холбогдох маягт, журам батлах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу намыг тараах тухай санал гаргах, намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, төсөвт суулган олгох, намд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг олгох, шийдвэрлэх, намын санхүүгийн тайланд хяналт тавих, зөрчил хянан шийдвэрлэх,төрийн санхүүжилтэд хяналт тавих, шийдвэр гаргах гэсэн шинэ чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хороо хэрэгжүүлэхээр болсон.

Иймд  манай намууд Улс төрийн намын тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн үзэл баримтлалыг нь ойлгож, намын дотоод ардчиллыг дэмжин бэхжүүлж, намын санхүүжилт, мэдээллийн ил тод байдлыг хангаж,  намыг бодлогын институт болгож төлөвшүүлэх нь чухал байна.

Шинэ хуулиар намын гишүүний тооны босгыг өндөрсгөсөн. Хууль хэрэгжиж эхлэх үед уг босгод хүрээгүй намуудыг татан буулгах уу?

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж намыг байгуулна гэсэн заалтыг нэмсэн. Гэхдээ энэ заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Тэгэхээр хууль хэрэгжиж эхлэх үед өмнө нь байгуулагдсан, гишүүдийнх нь тоо 1 хувиас доошгүй байгаа намууд татан буугдахгүй. Намыг татан буулгах асуудал Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжинэ.

Иргэдийн дунд шинээр нам байгуулах гэж буй иргэдийн өргөдлийг зөвхөн сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч, хянаад байгуулагдсанд тооцсон эсэх шийдвэр гаргана. Дээд шүүх бол зөвхөн бүртгэнэ гэсэн мэдээл байна. Энэ ойлголт зөв үү? 

Энэ ташаа ойлголт байна. Намыг бүртгэх талаар дэлгэрэнгүй хариулахад Улс төрийн намын тухай хуульд Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тухайн өргөдөл, хавсаргасан баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгаж, баримт бичигт хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд 30 хоногийн дотор уг зөрчлийг арилгаж, нэмэлт мэдээллийг ирүүлэх тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. Намын бүртгэлийн жагсаалт, бүртгэлийн хувийн хэрэг, холбогдох мэдээллийг Улсын дээд шүүх хариуцахаар байгаа.

Мөн нам хуулийн этгээдийн хувьд оршин байгаа газрын албан ёсны хаяг, хөрөнгө, түүний өөрчлөлттэй холбоотой бүртгэлийг холбогдох шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой.

Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаараа өргөдлийг хүлээн авч, нягтлан шалгах 21 хоногийн хугацаа, баримт бичгийн зөрчил илэрсэн тохиолдолд зөрчил арилгах 30 хоногийн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэж, тухайн намыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын 3 өдрийн дотор өргөдөл гаргагчид бичгээр болон цахимаар хүргүүлж, нийтэд мэдээлнэ.

Харин энэхүү шийдвэрийг гаргахаас өмнө Улсын дээд шүүх нь Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, өргөдөл гаргагч болон бусад шаардлагатай этгээдээс нэмэлт баримт бичиг, лавлагаа, тайлбар, мэдээлэл гаргуулж болохоор хуульд заасныг зарим тохиолдолд ташаа ойлгосон байх аа.

Шинээр нам бүртгүүлэх өргөдлийг шийдвэрлэх тал дээр Дээд шүүх, СЕХ хоорондын уялдаа, харилцааг хэрхэн цохилцуулсан бэ? Хэрэв СЕХ-ны гаргасан шийдвэрийг Дээд шүүх хүлээн авахгүй тохиолдолд СЕХ ахин тухайн асуудлыг хэлэлцэх үү?

Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлд шинээр намыг бүртгэхдээ Улсын дээд шүүх нь Сонгуулийн ерөнхий хорооноос лавлагаа, тайлбар, нэмэлт мэдээлэл гаргуулж болно гэж заасан. Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хороо нам бүртгэх шийдвэр гаргахгүй юм. Харин Улсын дээд шүүх намыг бүртгэхээс татгалзсаж, татгалзсан үндэслэлээ тодорхой заасан шийдвэр гаргасан тохиолдолд уг зөрчлийг арилгасан этгээд энэ хуульд заасны дагуу намыг бүртгүүлэх өргөдлийг дахин хуульд заасан журмыг үндэслэн дахин гаргах эрхтэй.

Previous Post

Сэтгүүлч Н Өнөрцэцэгийн шүүх хурал Монголын хэвлэлийн эрх чөлөөний өнгийг тодорхойлно

Next Post

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал хүнд байна

Next Post
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал хүнд байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал хүнд байна

Discussion about this post

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

2025-11-04
Хөрсний ус үерийн хамгаалалт төсөл хэрэгжинэ

Хөрсний ус үерийн хамгаалалт төсөл хэрэгжинэ

2025-11-04
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025-11-04
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ

Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ

2025-11-04
“Мөнгөн гүүр”-дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

“Мөнгөн гүүр”-дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

2025-11-04
Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

2025-11-04
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж цээжин тус газарт нэгийгээ хутгалжээ

Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж цээжин тус газарт нэгийгээ хутгалжээ

2025-11-04
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Дорнын зурхай: Үс засуулбал эд, мал арвидна

2025-11-04
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

2025-11-04
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн

Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн

2025-11-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.