• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТОМИЛГОО: С.Амарсайханыг хотын даргаар, Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-16
Ангилал: Улс төр
ТОМИЛГОО: С.Амарсайханыг хотын даргаар, Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ

Нийслэлийн засаг дарга асан С.Батболд өнгөрсөн оны сүүлээр ажлаа хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, НИТХ-ын дарга С. Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэх санал гаргасан билээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг 100 хувь дэмжсэн юм.

Ингэснээр хотын даргад өнөөгийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг НИТХ-аар хэлэлцэн батлах асуудал хүлээлтэд шилжсэн. НИТХ өнгөрсөн оны ажлын сүүлийн өдрүүдэд хуралдахаар тов зарласан ч ирц бүрдээгүй байсаар, ажлын цагаа дуусгасан тул тов цуцлагдсан юм. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид дахин хуралдаж, НИТХ-ын товыг өнөөдөр болгон зарласан.

Энэ дагуу өнөөдрийн НИТХ-аар хотын даргаар С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Одоогоор С.Амарсайхантай заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөх төлөөлөгч гарч ирэхгүй гэх таамагтай байгаа юм. Мөн өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.

Энэ нь “Хотын даргын томилгоо ерөнхий байдлаараа өрсөлдөгчгүй явагдана. С.Амарсайхан хотын дарга болчих тул НИТХ-ын даргыг шууд томилох нь зүйтэй” гэсэн зарчмын санал дээр МАН дотооддоо нэгдснийг харуулав. Өнөөдөр НИТХ хотын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн, НИТХ-ын даргаар Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвын хувьд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилогдох асуудал өмнө нь яригдаж байсан. Тэрээр С.Амарсайханы оронд НИТХ-ын даргаар томилогдох хамгийн боломжтой хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан билээ.Тиймээс өнөөдөр С.Амарсайхан, Р.Дагва нарын томилгоо “ногоон гэрэл”-ээр явна гэсэн чигтэй байна.

Бид мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэх болно.

Ж.МЯДАГБАДАМ

Previous Post

Зам тээврийн яамны ажлын хэсэг томилолтоор явах замдаа архидан танхайрч, вагоны эд зүйл эвджээ

Next Post

Улаан бал – Н.Батсуурь: Хаясан бөхөөсөө уучлалт гуйна гэж байхгүй!

Next Post
Улаан бал – Н.Батсуурь:  Хаясан бөхөөсөө уучлалт гуйна гэж байхгүй!

Улаан бал - Н.Батсуурь: Хаясан бөхөөсөө уучлалт гуйна гэж байхгүй!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг XII сарын 20-ноос өмнө тогтооно”

“Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг XII сарын 20-ноос өмнө тогтооно”

2026-11-18
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ

2026-11-18
Зэвсэгт хүчний алба хаагчид Туухай өргөлтийн олон улсын тэмцээнээс медаль хүртжээ

Зэвсэгт хүчний алба хаагчид Туухай өргөлтийн олон улсын тэмцээнээс медаль хүртжээ

2026-11-18
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, даваа гүвээ халтиргаа ихтэй байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, даваа гүвээ халтиргаа ихтэй байна

2026-11-18
45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

45 мянган оюутны судалгаанд тулгуурлан бодлогын шийдвэр гаргана

2026-11-17
Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь уулнаас буулгажээ

Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь уулнаас буулгажээ

2026-11-17
2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

2027 онд иргэд, ААН-үүд дараах татварын хөнгөлөлтийг эдэлнэ

2026-11-17
Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

Унаач хүүхэд: Сард ₮800 мянгын цалин авч ээжид өгдөг. Ээж түүнийг дүүгийн эмчилгээнд зарцуулдаг

2026-11-17
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

2026-11-17
Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.