• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-03-25
Ангилал: Улс төр
АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуанлийн дагуу сонгуульд оролцох улс төрийн намууд өнөөдрөөс өмнө мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлэх учиртай. Үүнтэй холбоотойгоор АН-ын ҮБХ өнгөрсөн бямба гарагт хуралджээ. Хурлаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталжээ. АН-ынхан 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох энэхүү “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг өчигдөр өглөө ҮАГ-т албан ёсоор хүлээлгэн өгчээ. АН-ын ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, генсек Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөллүүд аваачиж өгсөн байна.

АН-ын дарга Лу.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө “…Амлалт биш, ажлын төлөвлөгөө” хэмээн тодорхойлсон. АН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд дэмжигчдийнхээ саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний аяныг бүтэн хоёр сарын турш зохион байгуулжээ. Уг аяны хүрээнд ажлын хэсгийнхэн 25 мянган км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт 79 мянган гишүүнийхээ, 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас саналыг нь авчээ.

АН-ын дарга Лу.Гантөмөр “…АН-ын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань есөн бүлэгтэй. Заавал хийх есөн зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох есөн зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн есөн заалт, есөн бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” гэсэн юм. АН-ынхан ингэж баяр ёслолын байдалтайгаар мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т гардуулж байх зуурт улс төрийн хүрээнд мөрийн хөтөлбөрийг дүгнэсэн нэгэн “ёж” яригдаад эхэллээ.

“…МАН-ынхан либералдуу, АН-ынхан социалист маягийн мөрийн хөтөлбөр гаргачих шиг боллоо. Аудитаас гараад ирэхээр нь хараарай” гэлцэж байгаа дуулдав. Яав ийв гэтэл саяхан л МоАХ буюу Х.Баттулга нар “Бүтэн Монгол” хөтөлбөрийг боловсруулснаа зарлаж, АН болохоор “Өрийн, төрийн дарамтгүй Монгол” хөтөлбөрт санал аваад явж байжээ.

Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөр дээрээ шал өөр концепцтэй явж байсан АН гэнэт л Х.Баттулгын бэлтгэсэн “Бүтэн Монгол”-ын дор сонгуульд орохоор шийдсэн байна. Энэ хөтөлбөрийн агуулгыг яагаад “социалист” гээд байгаа нь бас учиртай аж. Түүний унагасан Хөрөнгө оруулалтын хуультай холбогдох юм байна. Тэгээд л АН-ынхан “социалист” мөрийн хөтөлбөртэй боллоо гэлцээд байгаа аж. Энэ хөтөлбөрийн автор Х.Баттулга ч 20 гаруйхан хоногийн өмнө Өвөрхангайд очоод “…Би УИХ-ын гишүүнээр, Засгийн газрын гишүүнээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнийхээ итгэлийг өвөрлөж сонгогдсон хүний хувьд үүргээ ухамсарлаж болохгүй, бүтэхгүй бүхний төлөө хариуцлагатайгаар ажиллах болно. Хариуцлагатай, сахилга баттай, бэлтгэлтэй байж бид авлигачидтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн.

Ер нь бол Х.Баттулгын тухайд АН-д ихээхэн нөлөөтэй болчихсон. АН-ын бүтэц бараг тэр чигтээ түүний мэдэлд орчихсон. Нөгөөх нь ч үүнийг гадарлачихсан. Гадарлах байтугай доторлочихсон. Шахсаар, шантаажилсаар байгаа л дуулддаг болчихсон. Яг үнэндээ Лу.Гантөмөр, Э.Одбаяр нарын тухайд Х.Баттулгатай гар барихгүйгээр сонгууль давах боломжгүй юм.

Тийм учраас л түүнтэй хамтарч ажиллахаас өөр аргагүйд хүрсэн хэрэг бололтой юм билээ. Тэгээд ч АН ялж явсан үед ийм л бодлогоор явж байжээ. Учир мэдэх хүмүүс “…Н.Алтанхуяг намын дарга байхдаа яг ийм бодлого барьж намаа “эвхэж” явсан юм. Эс тэгвээс АН шиг задгай улс төртэй намын олон фракц нэг гэрт багтахад хэцүү” гэдэг юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

Э.Пүрэвсүрэн: Хогийн цэгт зүгээр л хаягдаж буй архины шилийг тушаасан иргэд ₮12 саяын орлого олох боломж байна

Next Post

Монгол хүний супер ой тогтоолт: Ө.Сэнгэсамдан “Super Brain” шоуны ялагч болж ийг 1.4 тэрбум хүн амтай хятадын шилдгүүдийг ардаа орхив

Next Post
Монгол хүний супер ой тогтоолт: Ө.Сэнгэсамдан “Super Brain” шоуны ялагч болж ийг 1.4 тэрбум хүн амтай хятадын шилдгүүдийг ардаа орхив

Монгол хүний супер ой тогтоолт: Ө.Сэнгэсамдан “Super Brain” шоуны ялагч болж ийг 1.4 тэрбум хүн амтай хятадын шилдгүүдийг ардаа орхив

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр зам хаах байршлууд

Өнөөдөр зам хаах байршлууд

2026-06-01
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 13 хэм дулаан, бороо орно

2026-06-01
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.