• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ч.ДАВААБАЯР “ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-03-15
Ангилал: Нийгэм
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ч.ДАВААБАЯР “ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг уламжлалт салбар. Малаас гарах ашиг шим хүнс болон хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймдээ ч Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний нэг зорилтдоо мал сүргээ эрүүлжүүлэх гэж тусгасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Эмээлт  эко аж үйлдвэрийн парк” төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтаар Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар болон төслийн багийнхан төслийн үйл явц, хийх ажлуудаа танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлд анхаарч Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг бүтээх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодлого үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн үр нөлөөг бид томоор харж байгаа. Тэнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд кластерийн системээр хөгжих боломжтой гэдэг нь маш чухал. Мөн арьс ширний үйлдвэрүүд Эмээлтрүү нүүснээр тэнд суурьшлын бүс үүснэ. Энэ их хотын төвлөрлөөс хэсэг нь ч гэсэн тэнд ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харагдаж байна. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг урагшлуулахад бид хамтарч ажиллахад бэлэн.

Уулзалтын үеэр уламжлалт мал аж ахуй эрхэлж, ашиг шимийг нь хүртэж ирсэн орны хувьд малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтойг талууд онцоллоо.

Previous Post

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Next Post

Ц.ДАВААСҮРЭН: ВАНГА ШИГ ХЭЛЧИХЬЕ. АЖИЛ НЬ ЯВДАГГҮЙ, БИЕ БИЕНЭЭ ТАТАЖ УНАГАСАН ИЙМ ТӨР 2024 ОНД БАЙГУУЛНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2026-07-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.