• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

О.Цогтгэрэл: Ковидын үед 10 тэрбумаар цус шингэлэх эм авчхаад нэгийг ч хэрэглээгүй хугацаа нь дууссан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-10-23
Ангилал: Нийгэм
О.Цогтгэрэл: Ковидын үед 10 тэрбумаар цус шингэлэх эм авчхаад нэгийг ч хэрэглээгүй хугацаа нь дууссан
УИХ дахь АН-ын бүлэг “Ковидын үеийн төсөв”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: “УИХ дахь АН-ын бүлгээс Ковидын үеийн төсөв, мөнгөний зарцуулалттай холбоотойгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулья гэдэг санал гаргаад хугацааг нь товлосон байсан. Ковидын асуудал дотор төсөв бол зөвхөн нэг хэсэг нь. Үүнд хүний эрхийн асуудал, ковидын хуулийн хүрээнд хийгдсэн олон худалдан авалтууд, үйлчлэл нь зогссон төрийн албаны хууль гээд маш өргөн хүрээнд Ерөнхий хяналтын сонсгол явуулья гэдэг товлогдсон байсан.
Ингээд чуулганы завсарлагаанаар үүн дээр бид ажиллалаа. Маш том асуудлууд үүний цаана байна. 10 их наяд төгрөгийн хөтөлбөр дээр нэмээд 20 орчим их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Ногоон автобуснаас 60 дахин их мөнгөний асуудал яригдаж байна. Хөгжлийн банкны асуудал дээр 1 жил орчим ажилласан бол бид 14 хоног шинжээч ажиллуулж дүгнэлт гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Эдийн засгийн байнгын хороо ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй. Ирц хүрээгүй бол дахин шинжээч томилж, сонсголын товийг дахин гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.
Зах зухаас нь хэлэхэд л 63 тэрбум төгрөгөөр хамгаалах хэрэгсэл худалдаж авсан байна. Үүнээс 20-30 тэрбум төгрөгөөр нь бараг хэрэгцээ шаардлагагүй болсон үед маск, хамгаалах хувцас шууд худалдан авалт хийсэн. Одоо энэ зүйлүүд нь бүгд агуулах саванд хадгалаатай байна.
Нэг ширхэг нь 1 сая 450 мянган төгрөгийн үнэтэй цус шингэлэх эм 10 тэрбум төгрөгөөр авчхаад бараг нэгийг ч хэрэглээгүй. Одоо хугацаа нь дуусаад агуулахад хэвтэж байгаа. Гэх мэт бодлогын алдаанууд, магадгүй ашиг сонирхол шингэсэн ч байж болох олон асуудлууд бий. Дэлхий даяар аймшигт халдварт өвчин дэгдлээ гээд бүгдээрээ эрүүл мэндийн салбараа дэмжиж ажилласан. Сүүлдээ эрүүл мэндийн салбарт мөнгө нь багтахаа болиод дурын зүйлд зарцуулж эхэлсэн ч байж магадгүй нөхцөл байдал үүсч байна. Зөвхөн нэг дүүргийн эмнэлгийн санхүүжилт 20-30 тэрбум төгрөгөөр илүү гараад, тэр эмнэлэг нь эм эмчилгээнд биш, ковидод биш, 25 тэрбумаар ажилчдын орон сууц барина, яагаад гэвэл дансанд мөнгө байна гээд зураг хийлгээд явж байсан тохиолдол ч бий.
Иргэд эрүүл мэндийн салбарт гээд 2 гараа өргөөд дэмжиж байхад нөгөө талд нь гарын салаагаараа мөнгө урсгаж байж. Энд нэг зүйлийг заавал тодотгож хэлэх ёстой нь эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилчдын хүч хөдөлмөрийг үгүйсгэж байгаа зүйл огт биш. Үүний цаана эрх мэдэл бүхий шууд худалдан авалтын гэрээ хийж байсан албан тушаалтнууд дээр л асуудлыг хөндөж ярьж байгаа юм.” гэв.
М.Чой
Previous Post

‘S.Outlet’, ‘Шунхлай’ ШТС-ын барилгыг нурааж, ‘Авлига хороолол’-ыг ашиглалтад оруулах уу?

Next Post

Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

Next Post
Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.