• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ЭЭЛЖИТ III ЧУУЛГАНААС ГАРГАСАН УРИАЛГА, ЗӨВЛӨМЖ

Дорж Нийтэлсэн: Дорж
2023-02-06
Ангилал: Хан-уул дүүрэг
МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН  ЭЭЛЖИТ III ЧУУЛГАНААС ГАРГАСАН УРИАЛГА, ЗӨВЛӨМЖ

Монголын Газар зохион байгуулагчдын холбооны  III чуулганд оролцсон төлөөлөгчдөөс газрын харилцааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлгийг зохион байгуулж, дараах уриалга зөвлөмжийг УИХ, ард түмнээс сонгогдсон Монголын ард түмнийг төлөөлж буй Улсын Их Хурлын гишүүд, төр засгийн удирдлага холбогдох газруудад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Үүнд:

  1. Газар нутаг нь аливаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай төдийгүй газрын нөөц баялаг бол тухайн улсын эдийн засгийг бүрдүүлэх гол нөөц ард түмний амьдралын эх үндэс нь юм. Иймд газрын харилцааг зохицуулагч төрийн захиргааны төв байгууллагын бүтэц Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд бие даасан байгууллага байх нь зүйтэй юм.
  2. Улсын хэмжээнд газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний нэгдсэн бодлого байхгүйгээс уул уурхай, барилга бүтээн байгуулалт, авто зам гэх мэт газар ашиглагчдын буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний газар элэгдэл эвдрэлд орж, хот суурин газарт төлөвлөлтгүй гэр хорооллоос болж газрын хөрс бохирдож байна. Иймд газар ашигласны төлбөр, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны 30-аас доошгүй хувийг газар хамгаалах сан байгуулж эх болсон газар нутгаа хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой /Газар хамгаалах сангийн журмын төсөл боловсруулах/
  3. Газрын ерөнхий хууль болон багц хуулийн төслийг мэргэжлийн холбоод, салбарын мэргэжлийн байгууллагууд газрын харилцааны хууль эрхзүйг хэрэгжүүлж буй анхан дунд шатны олон талын оролцогч нарыг түлхүү оролцуулж олон улсын ололт амжилт дэвшилтэт туршлагууд болон бусад орны алдаа оноог сайтар судлан үзэж үндэсний эрх ашиг, байгаль газарзүйн нөөц газар ашиглалтуудын онцлогт нийцүүлэн боловсруулж батлуулах нь оновчтой бөгөөд УИХ-аас бүх шатны хэлэлцүүлгүүдийг хийж буйг дэмжиж байгаа боловч хэлэлцүүлгүүдийн мөн чанар агуулгад онцгой анхаарах зүйл заалт бүрийг тодорхой ойлгомжтой тусгах шаардлагатай гэж үзэж байна.
  4. Газрын сан нэгдмэл байх үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох газар нутаг нь зөвхөн энэ үеийн төдийгүй ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт баялаг тул Газрын бодлогоо зөв тодорхойлон баталж Олон улсын өмнө хүлээсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, уур амьсгалын өөрчлөлт, газрын цөлжилт доройтлыг бууруулах хөтөлбөр, Засгийн газрын АЛСЫН ХАРАА 2050 бодлогын бичиг баримттай уялдуулан Иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн газар төлөвлөлтөд суурилсан газрын сан нэгдмэл байх зарчмаар боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.
  5. Төрийн гүйцэтгэж буй зарим чиг үүргүүдийг мэргэжлийн төрийн бус байгууллага болон хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх Засгийн газрын бодлогыг тус холбоо нь дэмжиж байгаа бөгөөд цаашид газрын харилцааны ил тод нээлттэй системд суурилсан газрын сайн засаглалыг  бүрдүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Газар зохион байгуулагчдын холбооны чуулганд оролцогчид

Previous Post

Л.Гантөмөрийг АН-ын дэмжигчид орон нутагт ирж ажиллахыг шаардав

Next Post

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Next Post
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

2026-03-01
Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

2026-03-01
Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

2026-03-01
Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

2026-03-01
Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

2026-03-01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-03-01
3 дугаар сарын 02нд  ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

3 дугаар сарын 02нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

2026-03-01
Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

2026-02-28
Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

2026-02-28
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026-02-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.