• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

М.Ганбаатар: Уулын бэлдэх 36 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлвэл утаа арилна

Дорж Нийтэлсэн: Дорж
2023-01-11
Ангилал: Ярилцлага
М.Ганбаатар: Уулын бэлдэх 36 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлвэл утаа арилна

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартай утааг бууруулах хийн түлшний талаар ярилцлаа.

-Та өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллах үеэр зунаас яндангүй хороог байгуулж хийн түлш рүү шилжинэ гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье? -Дэлхийн улс орнууд утаанаас салахын тулд сайжруулсан түлш, утаагүй хийн түлш, орон сууцжуулалт гэсэн гурван үе шатыг дамждаг юм байна. Монгол Улсын хувьд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд үр дүнд хүрсэн үү гэвэл хүрсэн. Утааг 50 хувиар бууруулж чадсан. Харин энэ амжилтыг бататгах дараагийн шийдэл нь хийн түлш. Энэ нь миний зохиосон асуудал биш. Би дэлхийн жишгийн тухай л ярьж байна. Энэ ажлыг одоо л эхлүүлэхгүй бол хожимдоно. 2019 онд нийтдээ 167 мянган айл өрх шахмал түлш хэрэглэж байсан бол өнөөдөр 30 мянгаар нэмэгдэж 198 мянган айл хэрэглэж байна. Шахмал түлшийг 167 мянган айл хэрэглэж байх үед утаа 50 хувиар буурсан. Тиймээс 30 мянган айлыг орон сууцжуулах эсхүл янданг нь буулгаж хийн түлш рүү шилжих ёстой. Тиймээс бид хийн түлш рүү шилжихээс өөр аргагүй. Хийн түлш нь шаталтын дулаан ялгаруулалт өндөртэй, байгаль орчинг бохирдуулдаггүй, түлш, эрчим хүчнний шинэ бөгөөд хамгийн цэвэх эх үүсвэр болдогоороо олон давуу талтай. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй учраас дэлхийн улс орнууд зөвхөн энэ түлшийг ашиглаж агаарын бохирдлоо бууруулсан сайн туршлага олон бий. Тухайлбал, Токио, Сөүл, Бээжин, Москва гэх мэт хотууд агаарын бохирдлыг зөвхөн хийн түлшээр бууруулсан туршлага бий. Хийн түлшийг дулааны эх үүсвэрээр ашиглах нь туйлын чухал асуудал. Энэ асуудлаар нэлээд том хүрээнд ярих шаардлага бий. Бид хэзээ нэгэн цагт энэ шийдэл хамгийн чухал болохыг мэднэ. Хүссэн хүсээгүй энэ хэрэглээ бидний амьдралд чухал болно. Ингэхийн тулд одооноос төлөвлөлт хийх нь чухал.

-Уг нь хийн түлшний асуудал аль 2014 оноос яригдаж эхэлсэн юм байна лээ? -Асуудлыг шийднэ гэж ярих маш амархан. Хамгийн гол нь хийж эхлэх л хэрэгтэй.

-“Хийн түлш, хөгжлийн ирээдүй-2017” нэртэй хурлын үеэр “Дашваанжил” компанийн Ерөнхий захирал Н.Баатаржав гэр хорооллыг хийн түлшээр хангавал утаа 90-98 хувиар буурна гэж ярьж байсан удаатай. Энэ нь үнэхээр боломжтой гэж үү? -Ямартай ч Улаанбаатар хотын дөрвөн уулын энгэрт нийтдээ 12 орчим хороо бий. Энэ 12 хороодын янданг бүгдийг нь буулгасан тохиолдолд нийслэл хот цэлмээд ирнэ. Үүний дараа огт утаагүй болох тухай ярина. Түүнээс биш хотын төвд дэд бүтцийн дэргэд байж бид гал түлээд сууж болохгүй. Засгийн газарт яндангүй хороодын жагсаалтыг оруулж батлуулна. Хэрэг эрхлэх газрын даргад яндангүй хороодод хийх ажлын шийдэл, цаашлаад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх тухай төслүүдийг танилцуулна. Хийн түлшинд шилжихтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудтай адил хийн түлшний колонкуудыг гэр хорооллын бүсэд байгуулна. 500-1000 айл дундаа нэг колонктой. Ингэснээр 25-50 метр турбогоор айлуудад хий нийлүүлнэ. Үнийн хувьд сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс хоёр дахин бага байхаар тооцоо гарсан. Хийн түлшний халаагуурын зуух нь яндангүй байна. Монгол Улс хийн олон нөөцтэй. “Эрдэнэс Метан” ХХК гэхэд Тавантолгойд маш том орд нээсэн. Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замаар хий тээвэрлээд хотод оруулж ирэх бүрэн боломжтой. Хийн түлш нь шинэ хэрэглээ учраас иргэдэд эдийн засгийн хувьд хөнгөлөлттэй цаашлаад монгол инженер, үндэсний ААН-үүдийг төсөл хөтөлбөрт татаж оролцуулахаар төлөвлөж байна. Ирэх долоо хоногоос хийн түлш болон зуух үйлдвэрлэгч ААН-үүдтэй уулзалт хийнэ. Хийн түлшний түгээлтийн төвүүд, шугам сүлжээ, айл өрхүүдийн зуух нь ямар байх талаар консепцийг иргэдэд танилцуулахаар бэлтгэж байна.

-Хийн нөөц гэснээс ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой Монголын газар нутгаар дамжин өнгөрөх бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн. Хий дамжуулах хоолой нь Монголын эрчим хүчний хангамжийн шинэ эх үүсвэр гэгдэж буй. Тиймдээ ч гэр хороолол хийн түлш рүү шилжихэд ихээхэн дэм болно биз? -Мэдээж. Хийн хоолой Улаанбаатарт ойрхон өнгөрөх юм бол нийслэлийн утааны асуудал шийдэгдэх нөхцөл бүрдэнэ. Хотын захын айлууд, уурын зуухууд, цахилгаан станцууд нүүрс биш хий хэрэглэснээр, нийтийн тээврийн хэрэгслүүд, том оврын автомашинуудыг шингэрүүлсэн түлшинд шилжүүлснээр л утаанаас бүрэн ангижирна. Түүнээс биш зөвхөн олон орон сууц барьснаар, шахмал түлш, цахилгаан халаагуур хэрэглэх болсноор утааны асуудлыг хэзээ ч төгс шийдэхгүй. Хэрэв хийн хоолой Монголын нутгаар өнгөрвөл бид нийслэлийн утааны асуудлыг нэг мөр шийдээд зогсохгүй өөрийн нутгаар хий дамжуулсны төлөө байнгын тогтвортой орлого олно гэсэн үг. Хожим ийм ажил хийсэн, үр дүн нь энэ гээд хэлэх үгтэй байхыг хүсэж байна

-Нөгөөтэйгүүр хий, газ гэхээр л иргэдийн дунд аюултай гэсэн ойлголт байдаг шүү дээ? -Хийн түлш хэрэглээнд нэвтэрээд 20 гаруй жил болж байна. Ахуйн хэрэглээнд, нийтийн хоолны салбар, барилгын салбарт, төмрийн үйлдвэрт гэх мэт олон чиглэлээр хэрэглэж байна. Иргэдийн дунд аюултай гэх сөрөг ойлголт одоо ч байгаа. Гэхдээ үүнийг судлаад үзэхээр гарч байгаа ослуудын ихэнх нь хийн тоног төхөөрөмжийг буруу хэрэглэснээс болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хий, хийн тоног төхөөрөмжийг хэрэглэхдээ зориулалтыг нь өөрчилдөг, дур мэдэж холболт угсралтыг нь гүйцэтгэдэг. Дээрээс нь хэлэхэд хийн баллоноо цэнэглүүлэхдээ өөрсдөө холболтыг хийдэг гэх мэтчилэн асуудлаас болж осол, аваарь гарах үндэс болсон байдаг. Монгол хүний сэтгэхүйд юмыг өөрөө хийчих гэсэн эрмэлзэл байдаг шүү дээ. Аливаа тоног төхөөрөмж ашиглалтын заавартай байдаг. Тэр зааврыг чанд мөрдөж ашиглах явдал туйлын чухал асуудал юм. Буруу хэрэглэвэл энгийн махны хутга хүртэл аюултай. Зөв хэрэглэвэл бэртэж, гэмтэхгүйгээр хоолоо хийж иднэ үүнтэй л адил.

-2022 онд гэхэд улсын хэмжээнд 20 орчим тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө ихэдсэн үү гэхээс багадаагүй. Гэвч үр дүн нь муу. Шулуухан хэлэхэд нийслэл хүхэртийн хөндий болсон гэхэд буруудахгүй. Энэ удаа айл өрхүүдийг хийн түлш рүү шилжүүлэхэд хэдэн төгрөг шаардагдахаар байна вэ ? -Одоогоор тооцож гаргаагүй байна. Гэхдээ эхний ээлжид Улаанбаатар хотын дөрвөн уулын хонхор газарт утаа тогтоож байгаа хэсгийг хамруулахад эдийн засгийн бус айлын тоогоор аваад үзвэл 80 хороодын 36 мянган айл, өрх бий. Эдгээр айлыг яндангүй хийн түлшинд шилжүүлж чадвал нийслэлийн иргэд өвөлдөө цэвэр агаараар амьсгалах бүрэн боломжтой. Улаанбаатар хот ямар ч утаагүй болно. Энэ жил зөвхөн 10 гаруй хороодод бэлтгэл ажлыг хангана. Шууд бүгдийг нь холбож чадахгүй. Эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн хувьд ч тэр. Иргэдийн дэмжлэг хамгийн чухал.

-Тэгвэл энэ жил аль хороодыг яндангүй бүс болгох юм? -Эхний ээлжид хотын төвийн дэд бүтцэд холбогдсон 10 гаруй хороог санал оруулна. Санал оруулаад батлагдсаны дараа олон нийтэд мэдээлэл өгнө. Салхины аман дээр байгаа 10 хороог хийн түлшинд шилжүүлж чадвал утаа мэдэгдэхүйц 2019 оны хэмжээнд очих боломжтой. Хийн түлш хотын төвөөсөө түрээд хотын зах руугаа тэлнэ гэсэн үг. Харин сайжруулсан шахмал түлш дэд бүтцэд холбогдох боломжгүй хороодод зарагдсан хэвээр байна.

-МАН-ын мөрийн хөтөлбөртөө 2020-2024 онд утааг 80 хувь бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтодоо хүрч чадах уу? -Хотын дэд бүтэц хүрэх боломжтой айлуудыг хийн түлшинд шилжүүлж чадвал боломжгүй зүйл биш шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд та 100 хоногт хийсэн ажлаа тайлагнахдаа хийн түлшээс гадна ямар ажлын ард гарчихаад иргэдээр дүн тавиулахыг хүсэж байна вэ ? -Өөрийнхөө ажил хариуцаж байгаа цаг үед хожим ийм ажил хийсэн, үр дүн нь энэ гээд хэлэх үгтэй байхыг хүсэж байна. Дэд сайд эрх мэдэл багатай, сайдын нөхөөсөнд явдаг гэх ойлголт нийгэмд байдаг. Энэ ойлголтыг эвдэх бодолтой байна. Олон ажлыг санаачилж хийнэ. Тэр дундаа хоёр ажлыг онцолж хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт. Улаанбаатарыг яндангүй, утаагүй болгох ажлыг эхлүүлэхийн тулд тэргүүн эгнээнд хичээн зүтгэнэ. Хэдийгээр утаа 50 хувиар багассан ч гэсэн огт байхгүй болоогүй. Тиймээс тэр 50 хувийг үгүй хийх боломжийг нийслэлийн иргэдэд авчрахыг хичээнэ. Үүнтэй холбоотойгоор намайг доромжилж, харааж зүхсэн бай би энэ ажлыг эхлүүлнэ гэдгийг зоригтой хэлье.

Хоёрдугаарт. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрт олон компаниуд мод тарих амлалт өгсөн. Технологийн компани гэхэд 1 сая мод тарина гээд амласан байх жишээний.Тиймээс технологийн компанитай нь гэрээ байгуулаад мод тарьж чаддаг, мэдлэгтэй залуусыг цалинжуулаад орон нутагт ажиллуулах хөдөлгөөнийг эхлүүлэх бодолтой байна. Миний тооцоолсоноор том ААН-үүд 500 сая мод тарина гэж амласан байна лээ. Нэг хүн 100 мод тарина гэж тооцвол 50 мянган залуу хүлэмжийн аж ахуй эрхлээд орон нутагт ажиллаж, амьдрах боломжтой болно. Гол нь цалин өндөр байх ёстой. Ингэснээр нийслэлд үүссэн хэт их төвлөрөл багасна.

-Ярилцсанд баярлалаа

 

Previous Post

Иргэн Ган-Очирын эхнэр хүчиpxийлэлд өртсөн цочирдом зургуудаа олонд дэлгэлээ

Next Post

Туулай жилийн төлөвийг зурлагаар шинжилбэл Хүнд сайн, малд муу гэжээ

Next Post
Туулай жилийн төлөвийг зурлагаар шинжилбэл Хүнд сайн, малд муу гэжээ

Туулай жилийн төлөвийг зурлагаар шинжилбэл Хүнд сайн, малд муу гэжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

2026-03-11
Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.