• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Бид дэлхийн шившиг болно’

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-10-31
Ангилал: Тод мэдээ
‘Бид дэлхийн шившиг болно’

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2020.10.31/ шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд Монголд айлчилсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт ичмээр байсан. Монголд хүний эрх, эрх чөлөө гэж байна уу гэдэг ноцтой дүгнэлтийг гаргасан. Бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал хэвийн үзэгдэл болсон байна гэсэн. Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг байдал хэвшмэл болж, хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлагдаж байна гэсэн. Нэг тоо хэлэхэд 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийсэн байна гэж шинжээчид дүгнэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Тэртээх 1937 оны хэлмэгдүүлэлт үү. Яагаад ийм асуудлуудыг гаргаж байна вэ.

Мөн мөрдөн байцаагч, прокурор нарын хэргийн тоогоор өрсөлдөж, сар бүрийн эцэст ялагчийг тодруулж, урамшуулдаг практик тогтсон байна гэсэн. Цар тахлын үед бүх арга хэмжээг хохиглож, хүний эрх эрх чөлөөнд халдсан гэдгийг шинжээчид онцолсон.

Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд руу асуулга явуулж байна. Энэ дүгнэлттэй хэр санал нийлж байгаа эсэх, ийм байдал байгаа бол яаралтай засварлах хэрэгтэй. Ирэх 2023 оны есдүгээр сард энэ дүгнэлтийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 94 дүгээр чуулган дээр хэлэлцэх юм билээ. Энэ чуулган дээр энэ асуудлыг хэлэлцвэл бид дэлхийн шившиг болно. Хүний эрхийн байр сууриас ухарна. Энэ асуудлыг онцгой анхаараач ээ. Ойрын үед хүний эрхийг дээдлэх талаар ямар хууль санаачилж, ямар арга хэмжээ авахаа тухайгаа УИХ дээр тайлагнах шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагатай тохиолдолд бид Хүний эрхийн дэд хороог хуралдуулах боломжтой болно. Би Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар ажилладаг. 1921-1990 он тэр дундаа 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеийн хор уршгийг өдгөө ч арилгаагүй байгаа. Монгол Улсыг Их Хурлын гишүүнийхээ хувьд бүх хууль тогтоомжид хүний эрхийг дээдлэх чиглэлээр ямар зүйл заалт дутуу байна, энэ талаар нэмэлт өөрчлөлтийг хийж, хууль өргөн барихаар бэлтгэж байна” гэв.

С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Миний хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй бүх хуульд мониторинг хийж байна. Яг аль хуульд хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байна вэ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 600 гаруй зүйл заалт бий гэж хэлсэн” тухай ярилаа.

Previous Post

Уул уурхайгаас гадна ургадаг баялагтаа анхааръя!

Next Post

МӨНГӨТЭЙ ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ НОХОЙ ШИГ ЗОДОЖ, ЗАНАЛХИЙЛЭХ НЬ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ

Next Post
МӨНГӨТЭЙ ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ НОХОЙ ШИГ ЗОДОЖ, ЗАНАЛХИЙЛЭХ НЬ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ

МӨНГӨТЭЙ ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ НОХОЙ ШИГ ЗОДОЖ, ЗАНАЛХИЙЛЭХ НЬ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

2026-09-25
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25
ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.