• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХААН БАНК: Харилцагч данснаасаа мөнгөө алдсанаас биш банк алдаагүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-05
Ангилал: Нийгэм
ХААН БАНК: Харилцагч данснаасаа мөнгөө алдсанаас биш банк алдаагүй

-ИРГЭД: ХААН банк найдваргүй, хадгаламжаа ТАТ гэж уриалмаар байна-

ХААН банкны данснаасаа урт, богино хугацаанд цалин, хадгаламжаа алдсан иргэд тус банкны төвд цуглаж мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХААН банкны удирдлага хохирогчдыг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар хадгаламж болон дансан дахь цалингаа алдсан иргэд “Түмэнд ойрхон, Таньд итгэлтэй гэсэн уриатай Хаан банкинд мөнгөө хадгалуулсан. Танай банк нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хариуцлагыг биелүүлж чадахгүй байна. Бүтэн жилийн өмнөөс эхлэн олон хүмүүс мөнгөө алдчихаад байхад ямар ч арга хэмжээ авсангүй. Бидний энэхүү асуудлыг хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт уламжилж өгнө үү.

Мөн цагдаагийн байгууллагыг хөдөлгөөд өгөөч. Хаан банкинд хохиролын асуудлаа хэлэхээр цагдаад ханд гэдэг, цагдаад хандахаар банкиндаа ханд гээд хоёр тийш нь гүйлгэх юм. Энэ банкны системийн нууцлал ард түмний мөнгийг хадгалах хэмжээний нууцлалтай байж чадахгүй байна. Гэмт хэрэгтнийг өөгшүүлэх зорилгоор банкнаас бидний мөнгийг эргүүлэн төлөхгүй гэж байна.

Бид мөнгөө Хаан банкинд хадгалуулсан, мөн хувь хүний нууцлал кодоо танай банканд л нээлттэй мэдээллэдэг. Танай үйл ажиллагаа яст мэлхийний хурдаар явагддаг.

Энэхүү хохирол энэ хэдэн хүмүүсээр төгсгөл болмоор байна. Хохирлоо танай байгууллагаас барагдуулна. ХААН банк үнэхээр найдваргүй байна, хадгаламжаа тат гэж уриалмаар байна. Иргэд банк, цагдаа гэсэн хоёр байгууллагын хооронд бөмбөг шиг өнхөрч чадахгүй” гэж хэллээ.

Харин ХААН банкны төлөөлөл “Хүмүүсийн мөнгөө алдсан кейс өөр, өөр учраас бид хувь хүн бүртэй тулж ажиллана. Манай банкны зүгээс 72 цагийн дотор мөнгө орсон дансанд барилт хийж байгаа. Энэхүү 72 цагийн хугацаандаа бид харилцагчдадаа хуулийн байгууллагад хандан мөнгө орсон данс эзэмшигчийг шалгах зөвшөөрөл бүхий бичиг авчрах шаардлага бүхий зөвлөмж өгч байна. Ингээд бид асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Тус хүн бүр дээр асуудлыг шалгаад үнэхээр банкны процессийн алдаа мөн байвал манай банкны зүгээс иргэдийг хохиролгүй болгоно. Харин манай банкны процессийн алдаа байхгүй. Харилцагч данснаасаа мөнгөө алдсанаас биш банк мөнгө алдаагүй. Харилцагчид өөрсдийн мэдээллийг маш сайн хамгаалж, нууцлалтай байлгах шаардлагатай байна” гэсэн юм.

Эх сурвалж: newswire.mn

Previous Post

2022 оны өвлийн олимпын туршилтын тэмцээнийг зохионо

Next Post

Сонгинохайрхан дүүрэг 2826 ширхэг гэрэлтүүлгийг байнгын ашиглалтад хүлээж авлаа

Next Post
Сонгинохайрхан дүүрэг 2826 ширхэг гэрэлтүүлгийг байнгын ашиглалтад хүлээж авлаа

Сонгинохайрхан дүүрэг 2826 ширхэг гэрэлтүүлгийг байнгын ашиглалтад хүлээж авлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 13 хэм дулаан, бороо орно

2026-06-01
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.