• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хятадад дээс үсрэлтийг цагт 50 доллараар зааж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-01
Ангилал: Дэлхий
Хятадад дээс үсрэлтийг цагт 50 доллараар зааж байна

Хятадын эцэг эхчүүд хүүхдээ дээс үсрэлтийн сургалтад идэвхтэй хамруулах болжээ. Эрэлтээс шалтгаалаад хичээлийн нэг цагийн төлбөр 50 ам.долларт хүрч байгаа талаар “Wall Street Journal” сэтгүүл мэдээлэв. БНХАУ-ын засгийн газар эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарах болсноор 2014 оноос дээс үсрэлтийг хичээлийн хөтөлбөртөө тусгасан юм.

Ийнхүү Хятадын дунд сургуулиуд нэгээс зургадугаар анги хүртэлх сурагчдын дунд дээс үсрэлтийн шалгалтыг жил бүр зохион байгуулдаг болсон байна. Тус шалгалт “унасан”, “тэнцсэн”, “сайн”, “онц” гэсэн дөрвөн үнэлгээтэй. Тухайлбал, сурагчид минутад 17 удаа дээс үсэрсэн тохиолдолд шалгалтад тэнцэнэ. Мөн 87-оос дээш удаа дээс үсэрвэл “сайн”, цаашлаад хөвгүүд 99, охид 103 удаа үсэрч байж “онц” дүн авдаг байна.

Тиймээс зарим эцэг эхчүүд хүүхдээ дунд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлж, сайн ахлах сургуульд оруулах үүднээс гурван настайгаас нь энэ төрлийн сургалтад хамруулдаг болжээ. Хичээлийн үнэ цагийн 15-50 ам.долларын хооронд хэлбэлзэх байна. Үүгээр ч зогсохгүй ганцаарчилсан хичээл нь 2000 юань буюу 309 орчим ам.доллар байдаг талаар “China Daily” мэдээлжээ.

Бээжингийн оршин суугч, 34 настай Сюзан Жан “WSJ”-д өгсөн ярилцлагадаа охин Тантаныгаа дээс үсрэлтийн сургуулилтад хамруулсан нь түүний хийсэн хамгийн ухаалаг шийдвэрүүдийн нэг байсан гэжээ. Дээс нэг ч хариаж чаддаггүй байсан охин нь мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авснаар өнөөдөр “цахилгаанд залгасан мэт” дээс үсэрдэг болжээ.

Гэвч “China Daily” мэдээлэхдээ эцэг эхчүүд хүүхдээ бие бялдрын хувьд чийрэгжүүлэхийг зорихын оронд зөвхөн шалгалтанд бэлтгэх үүднээс хичээллүүлдэг болохыг онцолжээ. Тус сонин эцэг эхчүүд асар их мөнгө төлж хүүхдүүдээ дээс үсэргэж сургаж байгаа ч энэ нь хүүхдийнхээ эрүүл мэндийг сайжруулахын төлөө биш байгаа нь харамсалтай гэсэн байна.

Тиймээс уг сургалт хүүхдүүдэд бие махбодийн, эцэг эхчүүдэд эдийн засгийн дарамт болж байгаа талаар мэдээлсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: NEXTSHARK

Previous Post

Т.Дэлгэрмөрөн: Ананда гахайндаа 3-н жил цуглуулсан мөнгийг маань хөмсөг зулгаагчаар бүгдийг нь нууцаар түүгээд авчихсан байсан

Next Post

М.Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.