• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.АРИУНЦЭЦЭГ: “Гудамжинд сагс тоглолоо” гэж зaгнyyлдaг байсан охид одоо дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-30
Ангилал: Спорт, Тод мэдээ
Б.АРИУНЦЭЦЭГ: “Гудамжинд сагс тоглолоо” гэж зaгнyyлдaг байсан охид одоо дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байна

-БӨМБӨГ ШИДЭЭД ОРУУЛАХ ҮЕД ӨӨРТ МААНЬ МЭДРЭГДДЭГ БҮХНИЙГ ТОГЛОЛТЫГ МААНЬ ҮЗЭЖ БАЙГАА БҮХ ХҮНД МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ-

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн U23 шигшээ баг Ази, Африкийн бүсийн лигийн тэмцээнд тэргүүлж, залуучуудын дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн тэмцээнд зургадугаар байрт шалгарсан. Улмаар 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн U23 шигшээ баг дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж эхэлсэн юм.

Энэ удаад уншигч та бүхэнтэй 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэгийг “уулзуулж” байна. Өдгөө 20 хон настай шигшээ багийн тамирчин тэрбээр бага насаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараад өнгөрөөж, долдугаар ангиасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн юм.

-Ази, Африкийн бүсийн лигийн тэмцээнд оролцож, түрүүлсэнд баяр хүргэе. Үүний дараа 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн U23 шигшээ баг дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдсэн. Манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Урт хугацааны бэлтгэл, сургуулилт, хичээл зүтгэлийнхээ үр дүнг гаргаж чадсан маш их сэтгэл хангалуун байгаа. Илүү их урам зориг, эрч хүч авч чадсан тэмцээн болсон. Харин одоо цаашид өмнөхөөсөө ч илүү их хичээж, амжилтын зүг л тэмүүлэхийг хүсэж байна.

-Ази, Африкийн бүсийн лигийн тэмцээнээс гадна дэлхийн шилдэг залуучуудын 3х3 төрлийн найман баг өрсөлдсөн тэмцээнд орсон шүү дээ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх, тэднийг хожих ямар санагдаж байв?

-Зургаан өдөр дараалж, нэг өдөрт 4-5 тоглолт хийх хэцүү юм билээ. Хэчнээн эрч хүчтэй байлаа гээд ядарчихдаг юм байна.

-Анх хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж, энэ спортод “хайртай” болов?

-Намайг бага байхаас л ээж маань сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглодог байсан тухайгаа ярьдаг байлаа. Ээжийн багад ярьж өгдөг байсан тэр зүйлс л сагсан бөмбөг тоглох суурь болсон юм болов уу гэж боддог. Сагсан бөмбөг тоглож байгаа хүмүүсийн харахаар үнэхээр гайхалтай, сайхан, эрх чөлөөтэй харагддаг байсан. Магад тийм ч учраас сагсан бөмбөгт дурлаж, өнөөг хүртэл хайрласаар ирсэн байх.

-Анх сурч, тоглож эхэлж байхад хэцүү байсан байх даа?

-Анх сагсан бөмбөг тоглож сурахад бүх хүнд хэцүү шүү дээ. Би бүр хоёр алхамтаа ч хийж чаддаггүй, хөл, гар ч эвлэдэггүй байсан. Гэсэн ч өдийг болтол сагсан бөмбөгөөрөө сурч, тоглож байгаадаа үнэхээр их баярладаг. Хэрэв тэр үед “Хэцүү байна” гээд л сагсан бөмбөгөө хаячихсан бол өдийд 3х3 эмэгтэй шигшээ багийнхаа мундаг хүмүүстэй нэг багт нэгдэж, нийлэхгүй байлаа.

-Сагсан бөмбөг тоглож эхэлснээс хойш хэдэн тэмцээнд орж, хэр их хөдөлмөрлөж байж анхныхаа амжилтыг гаргаж байсан бэ?

-Анхны тэмцээндээ ороод л шууд медаль авч байсан (инээв). Ерөнхий боловсролын сургуулийн аварга шалгаруулах тэмцээн орж байсан. Тухайн үед би анх удаагаа тэмцээнд орж, манай ангийнхан хүрэл медаль хүртэж байсан юм.

-Өсвөрийн сургууль, дүүрэг, улсын аваргын тэмцээнүүд бусад хүмүүст өөрийгөө таниулах боломж өгдөг. Тэдгээр тэмцээнд орж, өөрийгөө харуулж байсан нь 3х3 төрлийн шигшээ багт элсэхэд их нөлөөлсөн үү?

-Анх өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байсан юм. Тэгсэн одоогийн Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга багш намайг дуудаад “3х3 тоглох уу” гэж асуусан. Тэгээд гэнэтхэн л Малайзад болох 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явчихаад ирсэн. 3х3 төрлийн бэлтгэлээ ч хийж амжаагүй байх даа 3х3 төрөлд хайртай болчихоод ирсэн юм даа.

-Бүтэн талбайн 5х5 төрлөөс 3х3 төрөл маш их ялгаатай. Хоёр төрлөөр зэрэг тоглох ямар санагддаг вэ. Хэцүү байдаг уу?

-Сагсан бөмбөгийн 3х3 төрөл анх үүссэн цагаас л дэмждэг байсан. Бас багадаа ах нартайгаа хамт гадаа гудамжинд сагс тоглодог байсан маань их нөлөөлсөн юм болов уу. Эмэгтэй хүүхэд гудамжинд сагс тоглох хэцүү, ширүүн ч би гэдэг хүн чинь шартай юм болохоороо уурлаад л тоглоод байдаг байсан. Ингэж бодохоор багадаа их эршүүд охин байсан юм шиг. Тэгээд л өдөр болгон “Охин юм байж гадаа гудамжинд сагс тоглолоо” гэж загнуулдаг байж билээ (инээв).

-Тийм их шартай байсан юм уу?

-Би их шартай. Эхэндээ хожигдоод л шууд шаралхаад уйлдаг байсан. Найз нөхөд, ойр дотнынхон маань “Юундаа уйлаад байгаа юм, уйланхай юм чинь” гээд л шоолдог байсан (инээв). Шаралхахдаа шаралхаж, уйлахдаа уйлж, хожиж, хожигдож явсаар 3х3 шигшээ багтаа элсэж чадсан.

-Та “Токио-2020” олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Гэвч бэртлийн улмаас оролцож чадаагүй. Яг юу болсон юм бэ?

-“Токио-2020” олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан л даа. Гэхдээ бэртэл аваад бэртлийн улмаас явж чадаагүй ээ.

-“Токио-2020” олимпод оролцох боломжтой байсан ч, оролцож чадаагүйдээ харамсдаг уу?

-Бэлтгэлийнхээ үеэр хүчтэй хөдөлж байгаад санамсаргүй унаад нуруугаа бэртээчихсэн. Уг нь надад олимпод явах боломж байсан ч, санамсаргүй гэмтсэн болохоор нэг их харамсдаггүй. Харин одоо бол ирэх 2024 оны зуны олимп хүртэл л бэлтгэлээ сайн хийж, бэртлээс холуур байя л гэж бодож байгаа.

-Өөрийн сагсан бөмбөгөөрөө үзэгчдэдээ юуг харуулж, ойлгуулахыг хүсдэг вэ?

-Биеэ зөв авч явах, харилцааны соёлтой, хүмүүжилтэй, тэсэх хатуужилтай, ухаалаг байх зэрэг л тамирчин хүнийг харуулдаг юм болов уу гэж боддог. Бөмбөг шидээд оруулах үед өөрт маань мэдрэгддэг бүхнийг тоглолтыг маань үзэж байгаа бүх хүнд мэдрүүлэхийг хүсдэг.

Previous Post

Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийн 128 цэг ажиллаж эхэлнэ

Next Post

Т.Дэлгэрмөрөнг xvчиpxийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна

Next Post
Т.Дэлгэрмөрөнг xvчиpxийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна

Т.Дэлгэрмөрөнг xvчиpxийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.