УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган маргааш буюу аравдугаар сарын 01-ны өдөр эхлэх гэж байна. Энэ удаагийн намрын чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан байгаа юм.
Тухайлбал, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Cогтyypyyлax yндaaны эргэлтэд хяналт тавих, apxидан coгтyypaxтай тэмцэх тухай хуулийн төсөл, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 24 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр Г.Занданшатар дарга захирамж гаргасан байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилна гэж мэдэгдсэн, “Шүгэл үлээгчийн тухай хууль”-ийн төсөл тус дараалал байхгүй байгаа юм.
-“ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ” БАТЛАГДВАЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАЛААР ИРГЭД БИЧИХДЭЭ ТЭДНЭЭС “ЗӨВШӨӨРӨЛ” АВДАГ БОЛОХ УУ?
Харин эдгээр хуулийн төслүүдээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн бариад буй
“Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл”-д Үндсэн хуулийн 16.16-д заасан, “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэсэн заалтыг зөрчиж, УИХ, Засгийн газрын гишүүд гээд олны анхааралд байдаг дарга нарт зориулсан байж болзошгүй зарим заалт байгаа юм.
Тодруулбал, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.2-д “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэж тусгажээ.
Харин хуулийн төслийн 4.1.6 -д “мэдээллийн эзэн” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүн … ” хэлнэ гэсэн байгаа юм. Улмаар 4.1.1-д “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг” хэлнэ гэжээ.
Товчхондоо,тус хуулийн төсөл батлагдсан тохиолдолд иргэд УИХ, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалтнуудын талаар сошиал хаягтаа бичихдээ, тэднээс заавал “зөвшөөрөл” авдаг болох нь гэж ойлгогдож байгаа юм.
Цаашлаад, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасан зохицуулалт нь сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан байгаа юм. Иймд хэвлэлийн мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээнд иргэд хувийн зүгээс сэтгэгдэл бичиж, тодорхойлоод тус мэдээллийг бусадтай хуваалцаж, share хийхийг хориглох байдал ч хуулийн төслөөс харагдаж байгаа юм.
Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү
-Cогтyypyyлax yндaaгaap 14:00-04:00 ЦАГИЙН ХУГАЦААНД ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙГУУЛЛАГА ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭНД УНДНЫ УСЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
УИХ-ын намрын чуулганаар “Cогтyypyyлax yндaaны эргэлтэд хяналт тавих, apxидан coгтyypaxтай тэмцэх тухай хуулийн төсөл” хэлэлцэгдэх юм. Учир нь тус хууль батлагдвал, 21 нас хүрээгүй хүнд согтyypyyлax yндaa худалдахыг хориглох, мөн түүхэн хүний нэрээр apxи, согтyypyyлax yндaaг нэрлэхийг хориглох, согтyypyyлax yндaa худалдах, үйлчлэхийг хориглосон өдөртэй болж байгаа юм.
Тодруулбал, хуулийн төслийн; 23.1.1-д хорин нэгэн нас хүрээгүй, эсхүл согтyypyyлax yндaa хэтрүү.лэн хэрэг.лэсэн хүнд согтyypyyлax yндaa худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. 32.1.2-д төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтyypyyлax yндaaны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
24.1-д сар бүрийн эхний өдөр, “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр /11 дүгээр сарын 26/, “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр /12 дугаар сарын 29/, Ерөнхийлөгчийн, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр” согтyypyyлax yндaa худалдах, үйлчлэхийг хориглоно гэж заажээ.
Харин хуулийн төслийн 17.2-д Cогтyypyyлax yндaaр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
Үүнд:
17.2.1-д 11.00-22.00 цаг хүртэл согтyypyyлax yндaaгаар үйлчлэх;
17.2.2-д 14.00-04.00 цаг хүртэл согтyypyyлax yндaaгаар үйлчлэх. гэж заажээ.
Мөн хуулийн төсөлд, согтyypyyлax yндaaг автомашин дотор хэрэг.лэх, согтyypyyлax yндaaгаар иргэдэд үйлчлэх зөвшөөрөлтэй байгууллагууд үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилдэг болох. Улмаар согтyypyyлax yндaaгаар үйлчлэх зөвшөөрөлтэй байгууллагын ажилтан иргэний баримт бичгийг шалгах эрхтэй болох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Тодруулбал, хуулийн төслийн; 22.1.3.нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр, нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дот.ор согтyypyyлax yндaa хэрэг.лэхийг хориг.лоно.
26.4.согтyypyyлax yндaaгаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 17.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ. 28.1-д “согтyypyyлax yндaa худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй” гэж заажээ. Цаашлаад согтyypyyлax yндaaг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдах, согтyypyyлax yндaaгаар бусдыг шахах, шагнаж урамшуулах зэргийг хориглох зохицуулалтыг ч xуулийн төсөлд оруулсан байна.
Тодруулбал, хуулийн төслийн; 26.3.Cогтyypyyлax yндaa үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуул.агтай эт.илийн сп.ир.т агуулсан согтyypyyлax yндaaг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдаж үйлчлэхийг хориглоно.
30.2.Бусдыг coгтyypyyлax yндaa хэрэглэхийг шаар.дахыг хориглоно. Бусдыг согтyypyyлax yндaa хэрэглэхийг шаардаж со.гт.оос.ны улмаас бусдад уч.руул.сан г.эм хо.рыг согтyypyyлax yндaa хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.
32.1.7.согтyypyyлax yндaaгаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтyypyyлax yндaa оролцуул.сан тоглоом, наадам зохион байгуулах гэж заажээ.
Сэтгэгдэл бичих