• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘БӨХ БОЛ ТӨР ЮМ’ Улс аймгийн алдар цолтой 10 гаран бөх аймаг сумдын засаг даргаар ажиллаж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-18
Ангилал: Тод мэдээ, Улс төр
‘БӨХ БОЛ ТӨР ЮМ’ Улс аймгийн алдар цолтой 10 гаран бөх аймаг сумдын засаг даргаар ажиллаж байна

Дархан аварга А.Сүхбат “Бөх бол төр юм” гэж хэлэхэд нь зарим хүн түүнийг шooлж байв. “Бөх бол спорт. Юу яриад байгаа юм бэ” гээд л. Тэгвэл аваргын үг өнөө цагийн Монголын улс төрийг зөгнөж байсан чинээ хэн таах вэ.

Монгол Улсыг “булчинлаг” эрчүүд удирддаг болоод удаж буй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга самбо бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин цолтой. Одоогийн ерөнхийлөг У.Хүрэлсүх мөн л булчинлаг, спортлог нэгэн. За, тэгээд энэ жагсаалтыг үндэсний бөхийн улсын аварга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын дарга болсноор үргэлжлүүлж буй.

Төрийн дээд байгууллагуудыг нэг иймэрхүү булчинлаг, спортлог эрчүүд удирдаж байна. “Бөх бол төр юм”-ын бодит жишээ, үлгэрлэл болсон томилгоонууд шат шатны байгууллагуудад үргэлжиллээ.

Архангай аймгийн Засаг даргад М.Батжаргалыг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

Тодруулбал, ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар Мишкагийн Батжаргал дэмжигджээ.

Сонирхуулахад, Мишкагийн Батжаргал нь Архангай аймгийн Булган сумын харьяат, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх бөгөөд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Сайнбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын гарьд Б.Гантогтохоор зургаа давж шөвгөрөн “Монгол улсын харцага” цолыг хүртэж байжээ.

 

Ингээд Монгол улсад улс аймгийн алдар цолтой нийт 12 бөх Улсын ерөнхийлөгчөөс авхуулаад аймаг сумдын засаг дарга хийж байгааг жагсаалтаар оруулав.

НЭГ: Самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ.


Булган аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Ариун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй үй зайгүй. Спорт, улс, хувь хувьсгалыг олон зүйл тэднийг нэгтгэдэг, нэг жимээр алхуулдаг. Булган аймгийн АН-аар олон жил ажиллаж буй Б.Ариун-Эрдэнэ өнөө жил орон нутгийн сонгуульд өрсөлдөөд ялсан. Улмаар Булган аймгийг ирэх дөрвөн жил удирдахаар болоод буй.

ХОЁР: Аймгийн заан Р.Сэддорж

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат тэрбээр 2002 онд аймгийн начин, 2004 онд аймгийн заан цол хүртсэн. Тэрбээр МАН-ын буянаар ирэх дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллахаар боллоо.

ГУРАВ: Аймгийн заан О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар сонгогдов.


ДӨРӨВ: Улсын начин Амарын Батмөнх.


Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат тэрбээр улсын начин цолтой. А.Батмөнх 2009 онд аймгийн арслан, 2011 онд улсын начин цол хүртсэн. Өнөө жил Цагаан-Үүр сумынхаа Засаг дарга боллоо.

ТАВ: Улсын харцага М.Батжаргал

Архангай аймгийн Булган сумын харьяат тэрбээр улсын начин цолтой. М.Батжаргал 2003 онд цэргийн арслан, 2006 онд улсын харцага цол хүртсэн. Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай тэрбээр Архангай аймгийн ИТХ-ын дарга болжээ.

ЗУРГАА: Аймгийн арслан С.Идэрсүрэн

Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат тэрбээр 2005 онд аймгийн арслан цол хүртсэн. 2020-2024 онд Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргаар ажиллахаар томилогдов.

ДОЛОО: Аймгийн арслан Э.Саранбаатар


Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат аймгийн арслан Э.Саранбаатар. Тэрбээр 2004 онд аймгийн заан болж, 2014 онд цолоо баталсан. Улмаар 2017 онд аймгийнхаа наадамд түрүүлж, арслан цол хүртсэн юм. Энэ удаа Зүүнбүрэн сумын Засаг дарга боллоо.

НАЙМ: Аймгийн начин С.Шижирбаатар Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар сонгогдов.

ЕС: Аймгийн начин Д.Чинзоригийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар томиллоо.

АРАВ: Сумын заан Д.Баттөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга болов.

Мөн хотын дарга Д.Сумъяабазар болон ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг нэмбэл 12 бөх болж байгаа юм.

Previous Post

Хорих ангид хамт ял эдэлж байсан иргэнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас амийг нь егүүтгэжээ

Next Post

Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын захирлаар томилжээ

Next Post
Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын захирлаар томилжээ

Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын захирлаар томилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.