• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аймшигт хэргийн сэжигтэн 11 настай хүүг баривчлан саатуулах боломжгүй, насанд хүрээгүй учир ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-08-09
Ангилал: Нийгэм
Танхайрсан алба хаагчдын асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ гэв

Өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 07-ны өдрийн 18:02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 11 настай хүүхэд хамаатны 13 настай болон 7 настай хүүхдүүдийг удаа дараа хутгалсан хэрэг гарсан. Улмаар 13 настай эмэгтэй амиа алдаж, 7 настай хүү ГССҮТ-д рүү хүргэгдсэн юм.
Тухайн үед БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нархан” хотхоны автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээллийг байрны харуул  цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ирүүлсэн байна.  Дуудлага мэдээллийн дагуу  БЗД дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан тул Яаралтай түргэн тусламж /103/ болон БЗД-ын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна.
Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, нэг хүүхэд нь /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан байна.  Улмаар хэргийн газарт  ажиллаж 3 цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ.
Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байгаа бөгөөд уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Одоогоор 7 настай хүү маш хүнд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Харин 11 настай хүүг гэрээс нь олсон ч баривчлан саатуулаагүй байна. Учир нь 11 настай  тухайн хүүхэд насанд хүрээгүй, бага насны хүүхэд учраас Эрүүгийн хууль түүнд үйлчлэхгүй юм. Эрүүгийн хуульд зааснаар 14-өөс дээш насны хүүхдийг хэрэг хариуцах чадвартай гэж хуульчилсан байдаг.
Уг үйл явдалд Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн З.Энхболд өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш Криминологийн шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч г.м) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтооход тус дөхөмтэй байх болно” хэмээжээ.

Previous Post

1071 хүнээс Kopoнaвиpусийн халдвар илэрч, таван хүн нас баржээ

Next Post

АНХААР: Улаанбаатарыг бүрхсэн Сибирийн түймрийн утаа улам өтгөрөх магадлалтай

Next Post
АНХААР: Улаанбаатарыг бүрхсэн Сибирийн түймрийн утаа улам өтгөрөх магадлалтай

АНХААР: Улаанбаатарыг бүрхсэн Сибирийн түймрийн утаа улам өтгөрөх магадлалтай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

2026-04-14
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-14
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

2026-04-13
Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

2026-04-13
Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

2026-04-13
Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

2026-04-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.