Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж 132 ширхэг чингэлэг, гараашуудыг буулгасан.
Газар чөлөөлсөн талбайд явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон зүлэгжүүлэлт, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мод, бут, сөөгийг түлхүү суулгахаар тусгагдсан билээ.Энэхүү ажил анх 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхэлж байсан бол өнөөдөр тохижилтын ажил явагдаж байна.
Сэтгэгдэл бичих