• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Барьц сонгох заалт хасах, допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох нь ЗӨВ

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-05-17
Ангилал: Спорт, Ярилцлага
Барьц сонгох заалт хасах, допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох нь ЗӨВ

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж, барилдааны дүрмээс “барьц сонгох” заалт хасаж, камераар шүүх заалт оруулах, барилдааны явцад бөхчүүдээс шинжилгээ авч, допинг илэрсэн бол барилдах эрхийг дөрвөн жилээр хасах эсвэл 40 сая төгрөгөөр торгох зэрэг дүрмийн өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ саналыг энэ сарын 29-нд болох “Их Эе”-ийн хурлаар эцэслэх юм. Уг шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн байр суурийг сонслоо.

Улсын начин, гавьяат дасгалжуулагч Б.АДЪЯАХҮҮ: Хаялцахгүй удсан бөхчүүд давхар золгоон дээрээс л барилдаж байж хаялцах нь хамгийн зөв хувилбар

-МҮБХ-ноос барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулах санал гаргалаа. Үүнийг нэг нь барьц сонгох заалтыг хасах юм. Үүнд дасгалжуулагчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Барилдааны дүрмээс “Барьц сонгох” заалт хасах нь зөв. Үүнийг би олон жил хүлээсэн. Барьц сонгож давсан бөх “шим”-гүй санагддаг. “За яахав дээ, барьц сонгож л давлаа даа” гэж бодох ч барилдааны дүрмээрээ бол тэр хүний буруу биш байдаг. Тийм учраас барьц сонгох заалтыг хасах нь зөв юм. Энэ заалтаас улбаалж хүмүүс олон жил хохирсон. Барьц сонгоонд орж чадаагүй хүнд харамсалтай байдаг.

-Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбарыг судлах тухай МҮБХ-ноос мэдэгдсэн. Таныхаар ямар зөв шийдэл байж болох вэ?

-Хаялцахгүй удсан бөхчүүд давхар золгоон дээрээс л барилдаж байж хаялцах нь хамгийн зөв хувилбар. Өөр гарц байхгүй. Дан буюу давхар шуудагны барьцтай барилдаад, хаялцах нь хамгийн шударга.

Жин багатай, биеэр жижиг бөх ч гэсэн байгалийн шалгарлаар тодорхой хэмжээний цолондоо хүрдэг. Гэхдээ ар талаараа тэврүүлж барьц сонгооны барьцанд орно гэдэг шударга биш санагддаг. Тийм учир хоёр талаараа ээлжлэн золгож байж хаялцахад жин багатай бөхийн хувьд ч гэсэн гомдох юм байхгүй.

-Барьц сонгох заалт хасахаас гадна барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулах тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Камераар шүүх заалт оруулах нь маш зөв шийдвэр. Бөхийн засуулуудад барилдааныг гүйцэт харах бололцоо байдаггүй. Тийм болохоор камериан шүүлт зайлшгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь барилдаан маргаангүй байх ёстой. Тэгэхгүй бол бөх үзэх гэж очсон иргэн болон барилдсан бөхөд “Камераар шүүсэн бол яах байсан бол, хэн нь дээр, доор орсон бол” гэж бодогдоод байдаг. “Миний харснаар тэр нь л давах шиг болсон доо” гэж хардах, эргэлзэх үе бий. Тийм болохоор камераар шүүвэл үзэгч болон барилдаад унасан бөхөд гомдол байхгүй. Хүнийг гомдолгүй байлгах хэрэгтэй шүү дээ. Баримжаагаар шүүж болохгүй. Тийм учир шинээр оруулж байгаа энэ заалтыг би 100 хувь дэмжинэ.

-Бөхчүүдийн дунд багагүй асуудал дагуулдаг допингийн хариуцлагын тухайд барилдааны дүрэмд нэмэлт оруулсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Допинг хэрэглэсэн бол барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, дээр нь 40 сая төгрөгөөр торгох тухай санал гаргасан байна лээ. Энэ бол зөв шийдвэр. Олон төрлийн бодис хэрэглэсэн бол дөрвөн жилээр, давтан хэрэглэсэн бол насаар нь барилдах эрхийг хасах нь зөв.

Гавьяат дасгалжуулагч Ц.ШИЙРЭВ: Допинг хэрэглэсэн бөхөд тооцох хариуцлага чанга байх ёстой

-Үндэсний бөхийн барилдааны дүрмээс барьц сонгох заалт хаслаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Барьц сонгох заалт хасах нь зөв шийдвэр. Үүнийг аль хэдийнээс хасах байсан юм. Хоёр их хурал хуралдахгүй байсаар байгаад сунжирсан. Миний энэ заалтыг хасахыг 100 хувь дэмжиж байгаа. Яагаад гэвэл, барьц авсан бол давах магадлал 80-100 хувь болдог. Тэгэхээр нөгөө хүндээ шударга бус шүү дээ.

Мөн барилдааны дүрэмд камераар шүүх гэсэн заалт оруулах санал гаргаад байгаа. Энэ ч гэсэн зөв шийдвэр. Яагаад гэвэл, хүний хараа барилдааныг гүйцэхгүй. Том цолон дээр барилдахад “Тэр нь давсан” гээд асуудлууд гардаг. Камераар удаашруулаад харах юм бол унасан бөхдөө гомдолгүй.

-Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбарыг судлах тухай МҮБХ-ноос мэдэгдсэн. Таныхаар ямар зөв шийдэл байж болох вэ?

-Давхар шуудагнаас барилдаж болно. Мөн олон улсын бөхийн төрлүүдийн дүрмээс жишиг болгож болно шүү дээ.

-Бөхчүүдийн дунд багагүй асуудал дагуулдаг допингийн хариуцлагын тухайд барилдааны дүрэмд нэмэлт оруулсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Допинг хэрэглэсэн бол олон улсын дүрмээр барилдах эрхийг нь хасдаг. Энэ дүрэм их зөв шийдвэр. Олон төрлийн бодис хэрэглэх нь хүний бие организмд сөргөөр нөлөөлж байна. Үүний хариуцлагын тогтолцоо бүр чанга байх ёстой.

Эх сурвалж: ergelt.mn

Previous Post

Ардчилсан намын тамганы асуудлыг шүүх хурал эхэллээ

Next Post

Б.Буджаргал 767.7 км гүйж Долоо дахь удаагаа аварга боллоо

Next Post
Б.Буджаргал 767.7 км гүйж Долоо дахь удаагаа аварга боллоо

Б.Буджаргал 767.7 км гүйж Долоо дахь удаагаа аварга боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

2026-04-14
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-14
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

2026-04-13
Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

2026-04-13
Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

2026-04-13
Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

2026-04-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.