Амьсгалын замын цочмог халдвар нь Монголд төдийгүй Дэлхий улс орнуудад нэлээдгүй элбэг тохиолдож, бусад өвчлөлөөс дээгүүр бичигдэж байгаа эмгэг бөгөөд 0-5 насны нялхас хүүхдүүд зонхилон өртдөг халдвар юм.
Энэхүү эмгэг нь ихэвчлэн вирүс, мөн нянгаар үүсгэгдэн агаар дуслын замаар дамжих хүүхдийн биед орох бөгөөд хамрын хөндиийгөөс эхлэн уушги хүртэл амьсгалах тогтолцооны эрхтнийг хэсэгчлэн эсвэр бүхэлд нь гэмтээснээр амьсгалах үйл явцад саад учруулж хүүхдийг таагүй байдалд хүргэнэ. Мөн цаашилбал өвчин даамжирч бусад эрхтэн системд нөлөөлнө.
Одоогоор дэлхий тоо томшгүй вирүс түүний төрөл /200 орчим / амьсгалы замын халдварт зонхилон тохиолдох нэлээд хэдэн төрлийн вирүс, 50 янзын нян байна. Үүнд томуу өвчин үүсгэгч томуугийн вирүс, томуу төст өвчин үүсгэгя иж томуугийн вирүс, риновирүс, RS вирүс , аденовирүс, PC, цитомегаловирүс, микоплазм болон уушгины хатгалгаа эмгэгийг үүсгэгч пневмококк бусад хламид мөөгөнцөр гэх мэтчилэн амьсгалын замын эмгэг үүсэх олон шалтгаан байдаг.
Хүний амьсгалах явц нь амин чухал бөгөөд хүн амьсгалахгүй хэдэн минут болоход бие организм мөхнө. Насанд хүрсэн хүн 3 секүндэнд 1 удаа, хүүхэд наснаасаа хамаарч 1-1,5 секүндэд 1 удаа амьсгална. Амьсгалах агаар нян болон вирүс тэрч байтугай химийн хороос бохирдлогдсон байлаа ч бид амьсгалахгүй хүлээж үл чадна.Тиймээс Амьсгалын замын цочмог халдварт /АЗЦХ/ өртөх явдал их байна. Түүнчлэн бага насны хүүхдийн амьсгалын тогтолцооны нь насанд хүрсэн хүнтэй харьцуулахад агаар дамжуулах зам богинохон цэвэршүүлэх үйл дутмаг, хөгжиж амжаагүй байдаг төдийгүй ерөнхий дархлаа тогтоогүйтэй холбоотой өвчлөлд илүү өртдөг байна. Хүүхдийн хамар, залгиур хоолой, төвөнх, агаар дамжуулах өргөн болон нарийн гуурсанцар, уушгины эд хүртэл олон эрхтэн нь дангаараа болон хамсарч өвчлөх бөгөөд хаана илүү гэмтсэнээс шалтгаалж хүүхдийн биед илрэх шинж өөр өөр байж болно.
Ринит- хамрын хөндий болон хамрын дайвар хөндий ихэвчлэн вирүсээр гэмтсэнээс болоод хүүхдийн нус гоожих найтаах шинж гарна. Мөн халуурах уйлагнах бие таагүй болж хоол нойрондоо муудах ерөнхий шинжүүд хавсран гарна.
Ангина – хөөмий гүйлсэн булчирхайн үрэвсэл 1-3 насныханд илүү тохиолдох ба нян вирүсээр аль альнаар нь үүсгэгдэн хоолой залгиур улайх, тууралт үүсэх, идээлэх, буглах болон ойр орчмын булчирхай цочих хүртэл өвчлөл тохиолдох ба хүүхэд зовуурь шаналгаа ихтэй болж өндөр халуурч бөөлжих, уруул салст улайх, хатах , хоол нойрондоо муудаж байнга уйлах болон шээс ховордох хүртэл шинж илэрдэг байна.
Ларингит- төвөнхийн үрэвсэл альч насны хүүхдэд тоиолдож болох ба ихэвчлэн вирүсээр үүсгэгдэн гэнэт эхлэх ба гол аюул нь амьсгалахад бэрхшээлтэй болж амьсгал авах бүрт хятнасан чимээ гаргаж бачуурах шинж өгдөг онцгой аюултай эмгэг бөгөөд цаашилбал амь насанд аюул учруулж болзошгүй эмгэг байдаг.
Фарингит- хоолой залгиурын үрэвсэл нь голцуу аденовирүсээр үүсгэгдэх ба дуу сөөнгө болж юм залгихад хөндүүртэй, залгиурын арын салст улайсан байх ба ханиалгах хоолой хатах халуурах шинж гарна мөн гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй хавсран тохиолдох нь элбэг байна.
трахеобронхит-бронхиолит гуурсан хоолойн үрэвсэл – хамар, залгиур, төвөнхөөс доошлох чиглэлээр үүсэн хамсран болон дангаар үрэвсэж хүүхдэд ерөнхий шинжүүдээс гадна цэртэй болон цэргүй ханиалгах, ханиалгах нь өдөр шөнө, аль ч улиралд байж болох ба ганц нэгээс эхлэн тасралтгүй ханиалгах, цээж нь хэржигнэж амьсгал гаргахад саад учирч шуугиант амьсгалтай болох хүртэл шинж гарна. Энэ үед өчин нэлээд даамжирсан байх явдалч бий.
Пневмони- уушгины эдийн үрэвсэл буюу хатгаа нь хүүхдийн амьсгалаар дамжин ирсэн агаар цусанд дамжиж орох тэрхүү талбай өвчилж хүүхэд хүчилтөрөгч авч чадахгүй дутагдалд орж байгаа эмгэг бөгөөд гэрээр эмчилж болох энгийн хөнгөнөөс эхлээд эмнэлэгт хэвтэх хүртэл хүндэрч болох эмгэг юм. Энэ үед дээрх эмгэгүүдтэй хавсрах нь элбэг бөгөөд хүүхэд олон амьсгалах болон цээж нь дотогш татагдан амьсгалах нь энэ өвчний илтгэнэ гэж үздэг.
Дээрх бүх эмгэг нь нийтдээ амьсгалын замын цочмон эмгэгт багтах ба вирүс нянгаар үүсгэгдэн гадаад орчны нөхцөл агаарын бохирдол болон манай эцэг эхчүүд хүүхдээ дааруулах, амаар хүйтэн салхи амьсгалуулах, цэвэр агаарт гаргахгүй байх, улиралд тохируулан хувцаслахгүйгээс ихээхэн шалгаалж байна. Мөн хүүхэд болон эцэг эхчүүд гарын ариун цэвэр сайн сахихгүй улмаас хүүхэд өвчлөх нөхцөл бүрддэг байна.
АЗЦХ эмгэг нь Манай орны төдийгүй Дэлхий бусад орнуудын хүүхдийн өвчлөл, эндэгдэлд нөлөөлдөг нь олон ном судалгаанд тэмдэглэгдсэн байдаг. Иймээс бид хүйтэн сэрүүний улирал амны хаалт хэрэглэх, гарын ариун цэвэр сахих , ханиалгах найтаах бүрт амаа таглах, дулаан хувцаслах, шим тэжээл сайн хоол унд хэрэглэх төдийгүй хоолой залгиураа өглөө оройд зайлаж хэвших нь нэн чухал асуудал болоод байна. Мөн хүүхдийг АЗЦХ өвчлөх үед дур мэдэн эм эмийн бэлдмэл тэр ялангуяа антибиотик өгөлгүй гэртээ хүүхдийн халууныг халууны шилээр үзэж цаг алдалгүй өрхийн эмчид хандах нь эцэг эхчүүдийн заавал мэдвэл зохих асуудал юм.
Мэдээлэл бэлтгэсэн ЧЭМТ хүүхдийн амбулаторийн Хүүхдийн дотрын эмч Д.Ганчимэг
Мэдээллийг ЭХЭМҮТ-н АЗЦХ-н зөвлөмж
Хүүхдийн ардын эмч Д.Малчинхүү хүүхдийн өвчин номноос бэлтгэв.
Сэтгэгдэл бичих