• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗАСГИЙН ГАЗАР бүрэн эрхтэйгээ үлдлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-30
Ангилал: Тод мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗАСГИЙН ГАЗАР бүрэн эрхтэйгээ үлдлээ

УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бүтэн өдөр хэлэлцэж, дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанд оролцох ёстой 75 гишүүнээс 73 нь оролцож, тэдний 53 нь байр сууриа илэрхийллээ. Улмаар хуралдаанд оролцсон 73 гишүүний 40 нь буюу 54.8 хувь нь Засгийн газрыг “Огцруулах шаардлагагүй” гэж үзсэнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхтэйгээ үлдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураахаас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ парламентад суугаа зарим хүнд хариуцлага хүлээлгэнэ. Засгийн газрыг огцруулах асуудалд 27 хүн гарын үсэг зурсан. Гэхдээ энэ 27 хүнийг бүгдээрээ буруутай биш байх гэж бодож байна. Цаашид хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой гэдгийг ойлголоо. Хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс байна. Хуулийн байгууллагыг шахна, дарамтална. Эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд хуулийн байгууллага улс төрийн ажил хийдэг, улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль хүчний байгууллага хамгийн шударга ажиллах ёстой. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно. Томоохон хэргүүд байна. Энэ хэргүүдийн ард хамтдаа гарах ёстой. Буруутай этгээдэд нь хариуцлага тооцох ёстой. Улсын өмчийг хулгайлж авсан нөхдөөс Монголын төр мөнгөө буцааж авах ёстой. Засгийн газар тогтсон ч, эс тогтсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хатуу тэмцэнэ. Нам дамжсан бүлэг намайг худалдаж авна гэвэл худлаа, намайг худалдаж авна гэвэл бүр худлаа шүү” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Previous Post

Гамшгаас хамгаалах штабын сургууль эхэллээ

Next Post

Хүүхдийн амьсгалын замын цочмог халдвар гэж юу вэ?

Next Post
Хүүхдийн амьсгалын замын цочмог халдвар гэж юу вэ?

Хүүхдийн амьсгалын замын цочмог халдвар гэж юу вэ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

2026-10-19
Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

2026-10-19
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-19
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.