• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цар тахлыг үл ойшоодгоороо алдартай Танзани улсын ерөнхийлөгч 61 насандаа цар тахлаар таалал төгсжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-18
Ангилал: Дэлхий, Эрүүл мэнд
Цар тахлыг үл ойшоодгоороо алдартай Танзани улсын ерөнхийлөгч 61 насандаа цар тахлаар таалал төгсжээ

Африк тивийн Танзани улсын ерөнхийлөгч, kopoнавиpycийн цар тахлыг үл ойшоодгоороо алдартай Жон Магуфули 61 насандаа зүрхний өвчнөөр нас барсныг өчигдөр зарлажээ.

Магуфули нь хоёрдугаар сарын 27-ноос хойш олны өмнө ил гараагүй бөгөөд түүнийг kopoнавиpycийн халдвар аваад хөрш Кени улсын эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн цуурхал тараад байв.

Гэвч Танзанийн засгийн газар ерөнхийлөгчөө Соvid-19 өвчнөөр нас бараагүй, зүрх судасны өвчнөө эх орондоо эмчлүүлж байгаад таалал төгссөн гэж тайлбарлажээ. Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулиар Магуфулитай өрсөлдөж ялагдсан сөрөг хүчний улс төрч Тунду Лиссу түүнийг Соvid-19 өвчнөө Кени улсын эмчлүүлж байгаад бие нь улам дордсон тул Энэтхэг улс руу шилжүүлсэн гэж мэдээлж байв.

Түрэмгий зангаасаа болоод “Бульдозер” хочтой болсон Жон Магуфули нь цар тахлын аюулыг эрс үгүйсгэдэг хүн байв. Тэрбээр амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихын оронд сүмд очиж, бурханд мөргөвөл өвчин тусахгүй гэж ард түмэндээ зөвлөдөг байжээ.

Kopoнавиpycийн эсрэг вакциныг тэр Африкийн баялгийг булаах гэсэн Өрнөдийн орнуудын зэвсэг гэж нэрлэж байв. Танзани улс өнгөрсөн оны тавдугаар сараас хойш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад цар тахлын талаар тоон мэдээлэл өгөхөө зогсоожээ. Хамгийн сүүлд өгсөн тоогоор бол Танзани улсад kopoнавиpycийн халдварын 509 тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас барсан байна. ДЭМБ статистик мэдээллээ өгөхийг удаа дараа шаардсан ч Танзанийн эрх баригчид биелүүлээгүй юм.

Жон Магуфули 2020 оны аравдугаар сард болсон сонгуулиар 84 хувийн санал авч, тав дахь удаагаа Танзанийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Сөрөг хүчнийхэн сонгуулийг луйвар, будилаантай болсон гэж үзээд үр дүнг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.

Эх сурвалж: Reuters

Previous Post

Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө

Next Post

Өнөөдөр 158 хүнээс kopoнaвиpycийн халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Next Post
ЭМЯ: Улаанбаатарт 118, Завхан аймагт 2, Төв аймагт 1 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр 158 хүнээс kopoнaвиpycийн халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.