Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.
Эмэгтэй туйванчдаас ‘Чинхуандао-2013’ Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн.
Тэрбээр ДАШТ-д шүүгчээр долоон удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, “Буэнос-Айрес-2018” Залуучуудын олимпын наадмыг шүүсэн билээ. Тэрээр ‘Токио-2020’ олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголоос Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө.












Сэтгэгдэл бичих