• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахим хэлбэрт шилжлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-05
Ангилал: Нийгэм
Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахим хэлбэрт шилжлээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын дэвтэрийг бүрэн  цахимжуулж,  хэрэглээнд нэвтрүүлээд эхэлжээ.  Үүний үр дүнд ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачаалал буурч, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхэд бодит нөлөө үзүүлж байгаа юм. Цахим дэвтэртэй болсноор доорх давуу талууд бий болж байна.

ИРГЭД, ДААТГУУЛАГЧДЫН ХУВЬД:
-Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах,
– Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй,
-Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй,
-Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.
АЖИЛ ОЛГОГЧДЫН ХУВЬД:
-Нийт 49  мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх, дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн,
-Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.
 НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА, БАЙЦААГЧИЙН ХУВЬД:
-Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх,
-Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192.0 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах,
-Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх,
– Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах зэрэг давуу талтай аж.
Previous Post

Шадар сайд С.Амарсайхан “Мартын 8”-ныг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

Next Post

Өнөөдөр kopoнaвиpycийн 77 тохиолдол батлагдлаа

Next Post
Буяны ажилд оролцсон 20 хүнээс kopoнaвиpyc илэрлээ

Өнөөдөр kopoнaвиpycийн 77 тохиолдол батлагдлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.