• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нүүрсэн яндангүй бол машин амархан муудаж, түлш зарцуулалт ихэсдэг

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-02-21
Ангилал: Тод мэдээ
Нүүрсэн яндангүй бол машин амархан муудаж, түлш зарцуулалт ихэсдэг

Машиныхаа янданг бүү зараарай.

Сүүлийн үеийн автомашинууд тэр дундаа ПРИУС-ын янданд цагаан алттай маш нарийн технологи бүхий яндангийн нүүрсэн шүүлтүүр байдаг бөгөөд энэ ньтөрөл бүрийн хорт хий, тэр дундаа хүхрийн хийг шүүх үүрэг фүнкцтэй. Ямар зорилгоор машины янданг Хятадууд сонирхон, ченжүүдээс аваад байгааг тайлбарлая.

Хятадууд агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоорзамын хөдөлгөөнд утаа их хаядаг автомашин оролцуулахгүй байх маш өндөр торгуультай хуульгаргажээ. Хятад яндан угаасаа утаа сайн шүүдэггүйшүү дээ. Харин япон автомашины яндангийн шүүлтүүрт бүх элемент байдаг учир маш сайн шүүдэг. Тиймээс Хятадад яндангийн оригинал шүүлтүүр их эрэлттэй болсон. Нэг яндан дангаараа бараг таван сая төгрөгийн ханштай ч Японоос дангаар нь авахад хэцүү. Ингээд Монголоос авч, ориг янданг Хятад яндангаар солиод зөрүүнд нь 100 000 төгрөг өгөөд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн машинаа өөрсдөө тонож байна гэсэн үг.  

ХЯТАДЫН АГААРЫГ ‘ЦЭВЭРЛЭГЧИД’ нь НҮҮРСЭН ЯНДАН НАЙМААЛАГЧИД гэдгийг бүү март.

Нүүрсэн яндангийн хулгай ганцхан Монголд ч байдаггүй аж. Дэлхийн олон улс оронд автомашины нүүрсэн яндангийн хулгай бүртгэгддэг бөгөөд сүүлийннэг жилийн хугацаанд огцом өсч, Их Британид 2019 онд л гэхэд катализаторын хулгайн 2,894 гомдолбүртгэгдсэн нь өмнөх оныхоос даруй хоёр дахин өсчээ. Энэ бүх хулгай Хятадад импортлогддог.

Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализаторюм. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металлагуулдаг учраас түргэн хугацаанд NOx буюу азотынислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай.

Нөгөө талдаа үйлдвэрээс гарсан машинд илүү зүйл нэг ч байхгүй. Бүгд инженерийн ухаанаар бүтсэн нарийн уялдаа холбоотой зүйл байдгийг ойлгох хэрэгтэй. Яндангийн бүтцийг өөрчилснөөр карбираторын хөдөлгүүр болоод шатахуун зарцуулалтанд сөргөөр нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй.  

UB авто центрийн инженер Я.НЯМЖАВ: КАТАЛИЗАТОРГҮЙ БАЙХАД МАШИНЫ ХӨДӨЛГҮҮР АМАРХАН МУУДДАГ

Катализатор  нь хөдөлгүүрээс шатаад гарсан хортойхий утааг хамгийн сайнаар шүүгээд дуу намсгагчяндангаар гадагшлуулж өгөх ёстой. Гэтэл манайхан катализатороо хөндийлөөд хаячдаг. Ингэснээр хөдөлгүүрээс гарч байгаа хортой утаа чинь шуудгадагшлаад бидний амьсгалын эрхтэнд хүрдэг. Ер нь манайхан бөглөрлөө гээд хөндийлөөд хаячдаг. Эсвэл гадуур хулгайд алдаад катализаторгүй яваад байдаг. Энэ нь машины бензин зарцуулалт ихсэх, хөдөлгүүр амархан муудах зэрэг үр дагавартай. Катализаторгүй машин яаж илэрдэг вэ гэхээрнэгдүгээрт чекний гэрэл хянах самбар дээр асна, хоёрдугаарт катализаторыг нь авсны дараа хөдөлгүүрийн дуу өөрчлөгдөх, бензин зарцуулалт ихсэх талуудаар илэрдэг. Шинэ хуучин катализаторын хувьд чанараараа ялгагдана. Компьютер оношлогоогоор катализаторыг бүрэн шүүж байна уу, эсвэл шүүхгүй байна уу гэдгийг яндан мэдрэгчээр мэдэж болдог. Бензин нь 100 хувь байж чаддаггүйгээс хөдөлгүүрт дутуу шаталт үүссэнээр гарсан нүүрс катализатороо бөглөөд бохирдуулаад байдаг. Тиймээс Монголын нөхцөлд ямар бензинээс шалтгаалан жилдээ нэг солиулах юм ууцэвэрлүүлэх шаардлагатай. А-95, А-98 зэрэг бүрэншаталт өндөртэй бензин хийвэл бөглөрөл, бохирдол нь харьцангуй бага байдаг.

Бид гэр хорооллын янданг цөөлнө гэж ярихаас автомашинаас гарах утааг бууруулна гэж ярьдаг нь тун ховор. Бидний мэдэхгүй, мэдсэн ч мөнгө улаан нүд цагаан  хэмээн зараад өнгөрдөг нүүрсэн яндан үнэнхэрэгтээ бидний амьсгалах агаарыг бохирдуулагч хорт бодисыг түгээгч нь болж буйг тэр бүр хүмүүс мэддэггүй аж. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолд нүүрс яндангийн  хор уршиг ч үүнд хамааралтай болж хувирав.

Иргэн та өөрийнхөө машиныг бас агаар орчноо хайрлан машиныхаа янданг бүү зараарай. Мэргэжлийн хяналт, хил гаалийнхан нүүрсэн яндан гаргахгүй байх тал дээр яаралтай журам гарган, агаарын бохирдлыг бууруулах тал дээр хамтарч ажиллах нэн шаардлага тулгараад байна.

Previous Post

Retirees, It May Be Time To Get Your Head Out Of The Sand

Next Post

Hands on: Apple iPhone 7 review

Next Post

Hands on: Apple iPhone 7 review

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.