• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Арбитрын шүүх “Рио Тинто” –гийн эсрэг шийдвэр гаргажээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-05
Ангилал: Дэлхий, Эдийн засаг
Арбитрын шүүх “Рио Тинто” –гийн эсрэг шийдвэр гаргажээ

“Туркойз Хилл Ресурс” компани нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийн толгой компани “Рио Тинто” –гийн эсрэг арбитрын шүүхэд нэмэмжлэл гаргасан билээ. “Рио Тинто” компанийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал дээр санал зөрөлдсөний улмаас арбитрын шүүхэд хандсан юм. “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрөгч нэгдүгээр сард “Рио Тинто”  Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг өөрийн хувилбараар буюу  “Оюутолгой” ХХК-ийг 2021 онд бонд гаргах боломжгүй болгох нөхцөлөөр  одоогийн зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийхээр зэхэж байна байна гэх үндэслэлээр Арбитрын шүүхээс түр захирамж гаргуулах хүсэлт хүргүүлсэн.

Тэгвэл Арбитрын шүүх тус “Туркойз Хилл Ресурс” компанийн түр захирамж гаргуулах хүсэлтийг хүлээн авч, түр захирамж гарснаар Арбитрын шүүх маргааныг эцэслэн таслах хүртэл оролцогч талууд Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хэлэлцээр өрнүүлэх боломжгүй болж байгаа юм. Арбитрын шүүх ирэх гуравдугаар сарын 2-нд түр захирамжийг сунгах эсэх асуудлаар дахин хуралдах аж.

“Оюутолгой”-н бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарласан. “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

“Рио Тинто”-ийн зүгээс далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт 1.45 тэрбум ам.долларын зардлын эх үүсвэрийн 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, үлдсэн хэсгийг Туркойз Хилл Ресурсын энгийн хувьцааг санал болгох байдлаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин “Туркойз Хилл Ресурс” болон тус компанийн бусад хувьцаа эзэмшигчид “Рио Тинто”-гийн хувьцаа арилжих хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, алтны урьдчилсан худалдаа хийх, дунд хугацаатай үнэт цаас гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзжээ. Ингэвэл “Туркойз Хилл Ресурс”-ийн бүрдүүлэх шаардлагатай гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн дүн буурна гэж тооцоолсон байна. Алт худалдах гэрээг “Оюутолгой”-н ил уурхайгаас гаргаж буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлах бол, үнэт цаасыг хамгийн багадаа 10 жилийн хугацаатай байхаар тооцоолсон юм.

Эх сурвалж: Turquoisehill.com, Reuters

Previous Post

ЭМЯ: 38 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,928 боллоо

Next Post

Анжелина Жоли Брэд Питтийн бэлэглэсэн Уинстон Черчиллийн дайны үеийн цорын ганц зургийг дуудлага худалдаанд оруулна

Next Post
Анжелина Жоли Брэд Питтийн бэлэглэсэн  Уинстон Черчиллийн дайны үеийн цорын ганц зургийг дуудлага худалдаанд оруулна

Анжелина Жоли Брэд Питтийн бэлэглэсэн Уинстон Черчиллийн дайны үеийн цорын ганц зургийг дуудлага худалдаанд оруулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.