Энэтхэгийн Засгийн газар хөрш зэргэлдээх улс орнууддаа сайн санааны үүднээс өөрсдийн дотооддоо бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцинаасаа хандивлахаар болсон талаар Даваа гариг (2021.01.18)-т мэдэгджээ. Тус улс нь энэ сарын эхээр covid-19-ийн эсрэг Covaxin, Covishield гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх журмыг батлан, энэ сарын 16-наас хүн амаа вакцинжуулж эхлээд байгаа юм.
Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврики зэрэг улсуудад 3.9 сая ам.долларын Covaxin вакцин, Бутан, Бангладеш, Афганистан болон Сейшелийн арлууд руу Covishield вакциныг тус тус даруй илгээхээр төлөвлөжээ.
Covishield нь Оксфорд-AstraZeneca-ийн вакцин бөгөөд Энэтхэгийн Пуна хотод байрладаг Ийлдэс судлалын хүрээлэн-д үйлдвэрлэж байгаа юм. Харин Covaxin нь тус улсын Bharat Biotech биотехнологийн компани Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран боловсруулсан вакцин юм байна. Тус вакцин нь клиникийн эхний хоёр шатны туршилтаа амжилттай давсан ч сүүлийн шат буюу эмнэлзүйн шатны туршилт нь хараахан дуусаагүй байгаа юм.
Эх сурвалж: CNB
Сэтгэгдэл бичих