• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Коронавирус, Ханиад, Харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ төстэй илэрнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-19
Ангилал: Эрүүл мэнд
Коронавирус, Ханиад, Харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ төстэй илэрнэ

Улирлын шинж чанартай ханиад томуугийн өвчлөл дэлхий даяар тархаад буй шинэ Коронавирусын халдварыг шинж тэмдгээр нь хэрхэн ялгах вэ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед хүмүүс бие биеэсээ цэрвэхээс гадна хоолой загатнаж, ханиалгах үед өөрсдөөсөө айж байна. Үүний ялгааг эмч нар хэрхэн тайлбарласныг хүргэе.

Доктор Поланд: Коронавирус, ханиад, харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ төстэй илэрнэ

Нүд загатнах, нус гоожих бол харшлын шинж тэмдэг: Улирлын шинжтэй харшил нүд болон хамарт нөлөөлөх нь их байдаг. Харшил ихэнхдээ хамарт нөлөөлдөг. Зарим тууралтыг эс тооцвол бүх шинж тэмдэг толгойд мэдэгдэнэ.

Ханиад, коронавирус хоёрын шинж тэмдэг нэлээд төстэй: Ханиад, коронавирус хоёр ижилхэн бүх биед нөлөөлдөг. Гэхдээ ханиад, коронавирус хоёр харшлаас ялгаатай. Нус гоожихгүй ч байж болно. Харин хоолой хатах, ханиах, халуурах, амьсгал давчдах шинж тэмдэг голдуу илэрдэг. Гэхдээ халуундаа анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд харшлаас болж халуурах үе бий. Гэхдээ харшлаас үүдсэн халуун хэрвээ та астматай биш бол амьсгал давчдуулахгүй.

Коронавирус, ханиад, харшлын шинж тэмдэг эхэндээ төстэй илэрнэ: Хэрвээ коронавирус, эсвэл ханиад хүрвэл бүх бие ядарч, хөндүүрлэх болно. Заримдаа орноосоо ч өндийхөд бэрх болдог. Эдгээрийг харшлын шинж тэмдгээс амархан ялгаж болно. Харшил бие ядраах тохиолдол байдаг ч булчин өвтгөдөггүйг анзаараарай. Гэхдээ коронавирус болон ханиад, харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ тун төстэй илэрдэг. Зарим тохиолдолд коронавирус ч нэг их хурц шинж тэмдэг үзүүлэхгүй байх боломжтой. Тиймээс эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байгаа бол анхааралтай байж, шинж тэмдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэдэгт өндөр настай, астматай, зүрхний өвчин болон чихрийн шижинтэй, жирэмсэн хүмүүс багтаж байгааг санаарай.  Хэрэв та өөрийгөө халдвар авсан гэж үзэж байвал эдгээр асуултыг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Тухайлбал, ‘Та сүүлийн үед аялсан уу, тийм бол хаашаа’, ‘Таны гэр бүл, ажил, сургуулийн хэн нэгэн олон хүнтэй газраар явсан, аялсан эсэх’, “Сэжигтэй газраас ирсэн хүн гэртээ оруулсан уу”, ‘Өвчин илэрсэн газрын ойролцоо амьдардаг эсвэл зорчсон уу’. Эдгээр асуултад яг л мөрдөгч шиг болсон бүх үйл явдлаа санаж байгаад хариулах хэрэгтэй. Хэрэв бүх асуултад үгүй хэмээн итгэлтэй хариулсан бол шингэн зүйл сайн уугаад сайн амрах хэрэгтэй”. Эргэлзэж байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Энгийн болон хөнгөн ханиадыг танихад хялбар: Хэрвээ өндөр нас болон өөр шалтгаанаар дархлаа муудаагүй бол хэвтэж амраад, тохирсон эмчилгээ хийвэл энгийн ханиад түргэн хугацаанд эдгэрнэ. Харин коронавирус болон хүнд ханиад удах тусам хүндэрдэг. Хэрэв та коронавирус эсвэл хүнд ханиад хүрсэн бол цаг өнгөрөх тусам биеийн байдал хүндэрнэ. Иймд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Хэрвээ амьсгал богиносч, давхцаж байвал коронавирусын халдвар авсан байх аюултай. Хүнд ханиад уушгинд нөлөөлж ижил шинж тэмдэг үзүүлэх магадлалтай. Гэхдээ аль нь ч бай даруй эмчид хандах шаардлагатай шүү хэмээн доктор Поланд зөвлөжээ.

Previous Post

Ил задгай хаясан амны хаалтаас болж ТҮК-ийн ажилтнууд халдвар авсан уу?

Next Post

Сэрэмжлүүлэг: Хөл хорионы улмаас онлайн залилан ихэсчээ

Next Post
Сэрэмжлүүлэг: Хөл хорионы улмаас онлайн залилан ихэсчээ

Сэрэмжлүүлэг: Хөл хорионы улмаас онлайн залилан ихэсчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.