• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ҮГ ХЭЛСЭН С.ЧИНГҮҮНИЙ ИЛТГЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-18
Ангилал: Дэлхий, Нийгэм
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ҮГ ХЭЛСЭН С.ЧИНГҮҮНИЙ ИЛТГЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болсон тухай эерэг мэдээ цахим сүлжээгээр тархсан билээ. Хэдий Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хойшлогдсон ч Үндэсний хүүхдийн аянаас зохион байгуулж буй илтгэл амжилттай зохион байгуулагджээ. Өдгөө 14 настай С.Чингүүн хүү Америкийн 74 сая гаруй хүүхдийг төлөөлж, Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд тавьсан илтгэлийг та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна.

-Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх коллежийн сургалтын төлбөрийг бууруулах-ыг хүсэж байна-

Сайн байна уу? Намайг С.Чингүүн гэдэг. Би Америкийн ирээдүй, залуусын боловсролд маш их анхаардаг учир Хүүхдийн төлөөх үндэсний аянтай хамтран ажиллаж байгаа. Мөн би АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камара Харрис нарын ялалт байгуулсан сонгууль болон тэдний хэлсэн үгстэй холбогдуулан та бүхэнд гурван зүйлийг хуваалцахаар шийдсэн юм. Төрийн шинэ удирдлагууд миний хүсэх гурван зүйлийг шинэ залуу үед өгч чадах болов уу гэж бодож байна.

Нэгдүгээрт, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламжийн үйлчилгээнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Хэрэв тэгвэл оюутан бүр сэтгэл зүйчтэй хувиараа уулзаж, зөвлөгөө авч болох юм. Энэ нь миний насны хүүхдүүдийн сэтгэлийн хямрал, түгшүүрийг арилгаж, тэднийг цаашид илүү ихээр хичээж, ажиллахад туслах болно. Хоёрдугаарт, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх коллежийн сургалтын төлбөрийг бууруулахыг хүсэж байна. Хэрэв сургалтын төлбөрийг бууруулбал бага орлоготой оюутнуудад сурч, боловсрох орчин бүрдэж, АНУ ирээдүйдээ хөрөнгө оруулах болно.

Эцэст нь хэлэх санаагаа Time сэтгүүлийн оны шилдэг хүүхдээр шалгарсан Гитанжали Раогийн бүтээлээс олж авсан юм. Тэрбээр цахим гэмт хэргийн эсрэг тэмцэх, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах программ бүтээсэн. Хэрэв Засгийн газраас Рао шиг хүүхдүүдийн хийж, бүтээж буйд хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйн гэрэлт замаар төвөггүй алхах болно. Жо Байден болон Харрис нарт зориулсан Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолыг хүлээн авч, үзсэнд баярлалаа.

Previous Post

Какурю М.Ананд: Би Япон улсын иргэн болсондоо баяртай байна

Next Post

Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр нийтийн албанд томилох эрхийг 2 жилээр хасаж, 5,4 сая төгрөгөөр торголоо

Next Post
Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр нийтийн албанд томилох эрхийг 2 жилээр хасаж, 5,4 сая төгрөгөөр торголоо

Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр нийтийн албанд томилох эрхийг 2 жилээр хасаж, 5,4 сая төгрөгөөр торголоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

2026-09-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-26
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +13 хэмийн дулаан байна

2026-09-26
ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

2026-09-25
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25
ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.