• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.ЖАРГАЛСАЙХАН: ТӨГС ГҮЙЦЭТГЭЛ…

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-12-15
Ангилал: Тод мэдээ
Б.ЖАРГАЛСАЙХАН: ТӨГС ГҮЙЦЭТГЭЛ…

-Улаанбаатарт бэлдсэн гүтгэлэгээ АНУ-д угааж ҮНЭН болгов-

Зарим нэг харгис хэрцгий аллагатай, гэмт хэрэгтэй киног үзээд “Гайхамшигтай” гэж дуу алдаж үзсэн үү. Түүнтэй адилхан монголчуудын нэг нэгнээ гүтгэх, цуурхал тараах урлагийг “Ямар өндөр түвшинд хийж байна” хэмээн дуу алдмаар. Худал мэдээлэл урлахаараа монголчууд төгөлдөршиж байгаа юм байна. Бүр олон улсын түвшинд, гадны сайт, блог, сонин, сэтгүүлд мэдээлэл гаргаж түүгээрээ дамжуулан “ҮНЭН”-ийг бий болгох юм.

Саяхан Сүхбаатарын Батболдын асар том авлигын хэргийг монголчууд биш АНУ-ын сайтууд гарган ирж хонхортоо суугаа биднийг ангайлав. Азийн Монголыг тоож авлигын хэргийг илчилсэн баримт бүр тамга тэмдэгтэй, энгийн нүдээр харахад өө сэв алга. Сүхбаатарын Батболдын шүүх хурал АНУ-д товлогдов, Оффшорт бүрт байршуулсан 30 сая ам.долларыг хураав, Үл хөдлөх хөрөнгүүдийг царцаалаа гэх мэт.
Гэтэл хөрөнгөө хураалгаж, шүүх хурлын товоо гаргасан Сүхбаатарын Батболд УИХ-ын чуулган дээр хөл хорионы үеэр авах арга хэмжээг яриад сууж байх юм. Энэ юу болж байна вэ. Монгол Улсад Сүхбаатарын Батболд гэгчийг сошиал сүлжээнд “цаазлаж” байхад АНУ-ын “Offshorealert” сайтад тавигдсан материал гэнэт устгагдсан байв. Шүүх хурлын тов, 30 сая ам.долларын хураасан, Үл хөдлөх хөрөнгийг хураасан мэдээлэл ор мөргүй алга болжээ.

Хэн устгав. Сүхбаатарын Батболд мөнгө төгрөг өгөөд устгуулсан болж таарав уу. Уг сайтаас удирдлагын зүгээс тодруулахад хувийн мөрдөгч Жюлс Кролл эрхийнхээ хүрээнд Сүхбаатарын Батболдын талаар (Буландаа) тавьсан гэж мэдээлжээ. Жюлс Кролл гэдэг нь идэвхтэн бичигч, гэрээгээр мэдээ нийлүүлэгч нөхөр юм байна. Тэрээр хувийн мөрдөг хийж байсан тухай дурсамж голдуу бичдэг, урамшуулал авдаг этгээд юм.
Хамгийн сонирхолтой нь дээрх бүх материал Улаанбаатарт бичигдэж, өндөр түвшний орчуулагч, фотошопчид дээрх зохиол дээр бүтэн жил ажилласан байх юм. Хил хязгааргүй аяласан дээрхи мэдээллийг хэсэг нөхөд АНУ-аас орчуулсан мэтээр гаргажээ.

Хэрвээ Улаанбаатараас, өөрийн хэлээр ийм зохиол бичвэл хэн ч үнэмшихгүй гэсэн тэд тооцоолсон бололтой. “Сумаа тавиад нумаа нуув” гэгчээр Сүхбаатарын Батболд Монголын шүүхэд өгвөл АНУ-аас авсан эх сурвалжтай гээд гүрийхэд болно. Угтагчид, уутлагчид гэдэг шиг Улаанбаатар тараах, сэвэх багаа хүртэл бэлдэж төгс гүйцэтгэл (Гүтгэлэг) хийж чаджээ гүтгэлэг тараагчид нь.

Сүхбаатарын Батболд АНУ руу хандаад “Гүтгэлэг, худал” мэдээлэл гэдэг бичиг авч ирэх гэсээр байтал жил болж Ерөнхийлөгчийн сонгууль дуусна. “Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давна” гэдэгтэй адил зүйл болно. Яг ийм гүтгэх технологи Н.Энхбаярын үед гаарч Буриадын нэг шар сонин дээр “Н.Багабанди Оюутолгойгоос сая ам.доллар авсан” мэдээлэл цацагдаад төд удалгүй баригдаж байснаас санаа авчээ дээ янз нь.
Орос, Япон, АНУ-д төлбөртэй мэдээлэл тавиад тэндээсээ эх сурвалж болгодог, няцаах боломж бүрдүүлэхэд хөрөнгө, цаг орох ажлыг улс төрийн захиалгаар хийдэг боллоо.

Үүнийгээ төгөлдөршил гэж ойлгосон хэвлэлүүд Сүхбаатарын Батболдыг өдөр шөнөгүй балбаж “цус гаргахаар” чармайж буй бололтой. Энэ эр эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшдэг ч бай, дэвшихгүй нь хамаагүй түүн ийм бохир технологи хэрэглэж буй нь таалагдахгүй байна. Түүнийг буруутгахын тулд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гээд Монголчуудын хайрладаг, харамладаг ордуудыг нэрлэж оффшор, төрөөс төрсөн тэрбумтан гэх мэт жигшдэг үг хэллэг ашиглан олон түмнийг үнэнхүү төөрөгдүүлэв. Хамгийн аймшигтай нь сохроор итгэдэг, гүтгэлэгт автдаг масс байгаа нь тэдний амьдрах хөрс суурь, сонгогдох боломж өндөр байгааг харуулах юм. АНУ-д хэвлэлд гүтгэлэг бус бараа бүтээгдэхүүн борлуулах зар тавьж гэмээнэ хөгжинө дөө уг нь.

Previous Post

Улаанбаатарт 2, Замын-Үүдэд 1, Сэлэнгэд 2 тохиолдол илэрлээ

Next Post

Х.Нямбаатар: Надтай холбоотой олон гүтгэлэг явсан учраас Б.Навчааг цагдаад өгсөн

Next Post
Х.Нямбаатар: Надтай холбоотой олон гүтгэлэг явсан учраас Б.Навчааг цагдаад өгсөн

Х.Нямбаатар: Надтай холбоотой олон гүтгэлэг явсан учраас Б.Навчааг цагдаад өгсөн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

2026-01-18
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

2026-01-17
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

2026-01-17
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

2026-01-17
Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

2026-01-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-17
Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

2026-01-16
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

2026-01-16
Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

2026-01-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.