• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Э.Эрдэнэбаатар: Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний 35-110 хоногийн нөөцтэй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-19
Ангилал: Нийгэм
Э.Эрдэнэбаатар: Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний 35-110 хоногийн нөөцтэй

Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийнх онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

Тэрбээр ‘Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штаб болон дүүргүүдийн шуурхай штаб, гамшгаас хамгаалах албанд өчигдрийн байдлаар нийт 25.000 гаруй албан хаагч ажиллаа. Нийслэл хотын хэмжээнд иргэдээс коронавирус халдварын түргэвчилсэн оношлогоо авах цэгийг нэмэгдүүллээ. Одоогийн байдлаар 18 цэгт шинжилгээ авч байна. Мөн өрхийн эрүүл мэндийн 84 газар шинжилгээ авч байна. Ийнхүү нийслэл  хотын хувьд нийт 102 цэг дээр түргэвчилсэн оношлогооны шинжилгээг авч байна.

Өчигдрийн байдлаар 3386 иргэнээс түргэвчилсэн оношлогооны шинжилгээг авлаа. үүнээс 12 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнээс PCR шинжилгээгээр баталгаажуулахад өнөө өглөөний байдлаар бүгд сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, өчигдөр түргэвчилсэн оношлогоонд хамрагдсан иргэдээс халдвар илрээгүй гэсэн үг.

Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабаас хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хүнсний худалдааны чиглэлээр тэр дундаа махны нөөцийн худалдааны чиглэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 50.3 тонн махыг нийлүүлж, иргэдэд худалдаалж байна. Цаашдаа нөөцийн махны худалдааны тоог нэмэгдүүлэх ажлыг авч хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Бусад хүнсний нөөцийн хувьд тооцоо судалгааг тогтмол гаргаж ажиллаж байна. Өдөр бүр нөөцийн судалгааг Статистикийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран тооцоо судалгааг хийж байна. Өдөрт дунджаар нйислэлд үйл ажиллагаа явуулж байгаа 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бүрчлэн тооцоогоор гарч байна.

Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц Улаанбаатар хотын хэмжээнд 35-110 хоногийн нөөцтэй гэсэн судалгаа байна. Нийтийн тээврийн үйлчилгээг 92 чиглэлд 870 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өглөө 07.00-10.00 цаг, оройны 17.00-20.00 цагт нийтийн тээвэр үйлчилгээнд гарна. Өнөөдрийн байдлаар өглөө 47.726 хүн нийтийн тээврээр үйлчлүүлсэн байна. Нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эцсийн болон дундын зогсоолууд дээр хийж байнаө. Давхардсан тоогоор 2500 удаа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн зорчигчдод халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахих талаар зөвлөмж мэдээллийг өгч байгаа.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн шөнө Улаанбаатар хот руу орсон 1765, гарсан 1926 нийт 3900 тээврийн хэрэгсэл байна. Мөн 7659 иргэн энэ товчоогоор гарсан байна. Иргэдээс асуумж авч, эрүүл мэндийн танадалт судалгаа хийж байна. Нийслэлээс гарч байгаа болон иргэдээс яг хаана очиж байгааг тухайн бүрт авч тэмдэглэл хийж байна.

Нийслэлийн хэмжээнд халдвар хамгааллын ажлыг бүрэн хэмжээнд зохион байгуулж байна. Тэр дундаа худалдааны төв, нийтийн эзэмшлийн байгууллагууд дээр халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн оюутны 42 дотуур байранд халдвар хамгааллын ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн шуурхай штабын 2 утсанд иргэд дуудлага, мэдээлэл өгч байгаа. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой гомдол мэдээлэл  их ирж байна. Өчигдрийн байдлаар 1143 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Өнгөрсөн өдрүүдтэй харьцуулбал өдөрт 400 орчим дуудлага мэдээлэл нэмэгдэж байна.

Өнгөрсөн амралтын өдөр 2020.11.14-ны өдрөөс 2020.11.16-нд нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо дунджаар 60.000-80.000 байсан. Ажил цугласан 2020.11.17-ны өдөр хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо нэмэгдэж 100.000 болсон. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн тоонд тодорхой хэмжээний хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо буурсан. Өчигдрийн байдлаар нийслэл хотод 8000 орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Тодорхой цагуудад хөдөлгөөнд оролцож байгаа авто машины хөдөлгөөн 87 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ чиглэлээр автомашинтай болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна’ гэлээ.

Previous Post

Сүүлийн хоёр хоногт 5321 төмөр замчинд шинжилгээ хийжээ

Next Post

Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг өөрчлөх санал танилцуулна

Next Post
Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг өөрчлөх санал танилцуулна

Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг өөрчлөх санал танилцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.