• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сүүлийн хоёр хоногт 5321 төмөр замчинд шинжилгээ хийжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-19
Ангилал: Нийгэм
Сүүлийн хоёр хоногт 5321 төмөр замчинд шинжилгээ хийжээ

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар төмөр зам ХНН-т Ковид-19 халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан.

Шуурхай бүлэг өнөөдөр 11.00 цагт хуралдаж, нөхцөл байлыг хэлэлцэв. Сүүлийн хоёр хоногт 5321 төмөр замчинд шинжилгээ хийж, сэжигтэй зарим тохиолдлыг тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр замын ажилтнуудад талархал илэрхийлээд, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсэв. Мөн дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад  өглөө.

  • Сэжигтэй тохиолдлуудын хаягийг маш яаралтай тодорхойлж, хэрэв нэг доор байвал уг газрыг тусгаарлах, халдваргүйжүүлэх,
  • Бусад өртөө, зөрлөг, байгууллагуудад ажиллаж байгаа төмөр замчдыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах,
  • Зөрлөгүүд, замын хэсгүүдэд хоол хүнсний хангалтыг шуурхай зохион байгуулах, аюулгүй байдлыг ханган, хүнсний барааны сав баглаа боодлын гадна талын ариутгал тогтмол хийх,
  • Ээлжийн болон шуурхай ажлаар яаралтай дуудагдсан ажилтнуудын нэрс гаргаж, орон нутгийн онцгой комисс, тээврийн цагдаад даруй мэдэгдэж, түргэн шуурхай зорчих боломжийг олгох,
  • Өртөө, зөрлөг, харьяа байгууллагын шинжилгээнд хамрагдаагүй ажилтнуудыг шинжилгээнд нэгдсэн байдлаар шуурхай хамруулах ажлыг зохион байгуулах,
  • Үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа байгууллагад болон одоо ажиллаж байгаа ажилтнуудын ажлын байрыг тогтмол ариутгаж байх,
  • Өвчний голомттой газар ажиллаж байгаа болон халдвар авсан ажилтнуудын ар гэр, нийгмийн асуудалд байгууллагууд онцгой анхаарч, бүхий л талаар туслалцаа үзүүлэх,
  • Иргэдтэй шууд харьцаж байгаа үйлчилгээний ажилтнуудыг халдвар, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах, хяналт тавих,
  • Зүтгүүрийн бригадын ажил, амралтын дэглэмийг сайтар сахиулан амралтын байранд тогтмол ариутгал хийлгэх, бусадтай харьцаанд оруулахгүй байх арга хэмжээг авах,
  • Улаан буудай, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарах,
  • Цахилгаан станцуудын нүүрсний нөөцлөлт, тээвэрлэлтийг саадгүй шуурхай зохион байгуулах,
  • Уул урхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шаардлагатай вагоны хангалтыг тогтмол хийх,
  • Хэрэгжүүлж байгаа ажлын тайланг өдөр бүр гаргаж танилуулах,
  • Халдварын болон бусад мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яамаар дамжуулан мэдээлэх, баталгаагүй мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлэхгүй байх,
  • Шуурхай танилцуулах,шийдвэр гаргуулах асуудлыг цаг алдалгүй холбогдох байгууллага албан тушаалтанд мэдэгдэж байх,
  • Шуурхай бүлгийн ажилтнууд байнгын бэлэн байдалд ажиллах.

Хуралдааны үеэр яригдсан тухайлбал, Төмөр замын төв эмнэлэгт шаардлагатай 2000 ширхэг түргэн оношлуурыг олгуулах асуудлыг ЭМЯ-нд тавих зэрэг олон асуудлыг шуурхай шийдвэрлэж эхлээд байна.

Previous Post

Хэнтий аймгийн Онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

Next Post

Э.Эрдэнэбаатар: Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний 35-110 хоногийн нөөцтэй

Next Post
Э.Эрдэнэбаатар: Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний 35-110 хоногийн нөөцтэй

Э.Эрдэнэбаатар: Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний 35-110 хоногийн нөөцтэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.