Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчил гарсаар байна.
Тухайлбал, Гашуунсухайт дахь боомтоор энэ сарын 9, 10-нд Гранд мотор ХХК, Баянговь транс ХХК-ийн тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай буюу 600 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 шуудай буюу 1275,5 кг малын хатаасан өлөн гэдэс хилээр гаргахыг завджээ. Мөн 30 уут буюу 919 кг байгалийн мана чулууг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
.jpg)












Сэтгэгдэл бичих