• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БНХАУ-ЫН ЦАХИМ ЕРТӨНЦ: Монголчууд хэлсэндээ хүрсэн тул тэдэнд зориулж нүүрсний захиалгаа нэмэгдүүлье

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-23
Ангилал: Нийгэм
БНХАУ-ЫН ЦАХИМ ЕРТӨНЦ: Монголчууд хэлсэндээ хүрсэн тул тэдэнд зориулж нүүрсний захиалгаа нэмэгдүүлье

БНХАУ-д энэ оны нэгдүгээр сараас kopoнaвиpycийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс ’30 мянган толгой хонь’ хандивлаж буй тухайгаа мэдэгдсэн билээ.

Үүний дагуу БНХАУ-ын талаас 30 мянган толгой хонийг амьдаар нь авах хүсэлтээ илэрхийлсэн тул аравдугаар сарын эхээр Замын-Үүд боомт руу хандивын хонинуудыг хөлөөр нь гарган, тусгаарлаад байсан юм. Тэгвэл тусгаарлалтын хугацаа дуусаж, өчигдөр Монгол-Хятадын хилийн тэг зурвас дээр эхний 4000 мянган хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болсон билээ. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд 30 мянган хонь нэг бүр дээр мал эмнэлгийн үзлэг хийж дууссан талаар албаныхан мэдээлсэн юм. Мөн энэ тухай хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл цацагдсан бөгөөд тус улсын олон нийтийн сүлжээ Weibo дээр гарсан хөгжилтэй сэтгэгдлүүдийг хүргэж байна.

  • Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хүрлээ, хүн бүхэн дуртай байна
  • Хөөх, ёстой гоё амттай байхдаа, монголын ард түмэндээ баярлалаа
  • Тэд хэлсэндээ хүрсэн тул Монголын ард түмэнд зориулж нүүрсний захиалгаа нэмэгдүүлье
  • Үнэхээр удаан хүлээлээ шүү, одоо хаанаас яаж авах юм бэ?
  • Арааны шүлс гоожиж байна, халуун хурганууд үнэртэж байна
  • Үнэхээр ирчихлээ гэж үү, маш олон хурга байна. Үнэхээр найдвартай байна шүү
  • Яг 4000 байгаа юм уу, сайн тоолох хэрэгтэй шүү /инээх/
  • Яагаад бидэнд энэ бүгдийг өгч байгаа юм бэ, бид тийм хүнд байдалд байгаа гэж үү. Би лав ач холбогдол өгөхгүй байна
  • Миний санаа зовж байгаа цорын ганц зүйл бол “энэ Монголын ачааны машин юм уу?
  • Эдгээр хонинууд маш үнэтэй, бас тээвэрлэхэд их мөнгө ордог гэж сонссон.
  • Сайн залуу байна, энэ дотор ямаа байхгүй юу
  • Энгийн хүмүүс энэ их хонийг идэж чадна гэж үү
  • Цар тахлыг даван туулж чадсан бидний амжилтыг монгол хонинууд тэмдэглэхээр ирлээ.
  • Сүүлийн хэдэн сард эд нар үржсэн байх ёстой. Тэгэхээр 30 мянгаас илүү ирж байгаа гэсэн үг үү?
  • Итгэмжлэгдсэн улс!
  • Ноосыг нь ашиглаж, хувцас хийх үү, үнэхээр дулаахан байх даа.
  • Аан, машинаар авчирсан юм уу, өвс ногоотой газраас ташууртай, туугаад ирсэн юм байх гэж бодсон
  • Хубэй хотын иргэд эдгээр хонинуудыг эмнэлгийн тэргүүний ажилтнуудад нэн түрүүнд өгөх ёстой.
  • Хэдий амттай ч бүгдийг нь ална гэж бодохоор өрөвдөж байна.
  • Хандивын хонинуудыг бидэнд өгөхийн төлөө таргалуулсан гэсэн, баярлалаа
  • Өөрийн эрхгүй нулимс гарч байна” гэх мэтээр сэтгэгдлүүд цуварчээ.

Хандивын хонинуудыг хүлээлгэн өгөх үеэр хоёр улсын албаны хүмүүс цар тахлын улмаас хоорондоо биечилж уулзалгүй, холын зайнаас мэндчилж байсан юм. Уг ёслолын ажиллагаанд манай улсын болон БНХАУ-ын хэвлэлүүд очиж шууд дамжуулсан бөгөөд БНХАУ-ын талаас хандивын хонинуудыг Эрээн хотын тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядална гэсэн мэдээллийг Хятадын Олон улсын радиогоос хүргэж байсан билээ.

 

Эх сурвалж: iSee.mn

Previous Post

ЗӨСҮТ-ийн гадна талбай нисдэг тэрэгний зогсоолтой болно

Next Post

Түүхийг гуйвуулсан гэж үзэн хятад найруулагчийн саналаас ‘ФАНТАСТИК’ татгалзжээ

Next Post
Түүхийг гуйвуулсан гэж үзэн хятад найруулагчийн саналаас ‘ФАНТАСТИК’ татгалзжээ

Түүхийг гуйвуулсан гэж үзэн хятад найруулагчийн саналаас 'ФАНТАСТИК' татгалзжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

2026-09-08
Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно

2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.