• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй хүн удирдав

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-22
Ангилал: Засгийн газар
УИХ-ын чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй хүн удирдав

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удирдан явуулж байгаа юм. Энэ нь Монгол Улсын их хурлын түүхэнд анх удаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг эмэгтэй хүн удирдаж байгаа тохиолдол болж байна.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулсан. Гэвч энэ явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан учраас нэр бүхий гишүүд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 09:00 цагаас эхлүүлж, 10:00 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж.

Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.

Хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг мөн тусгасан аж.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 53.4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Previous Post

АПУ компаний бэр Монголбанкны ерөнхийлөгчийн ивээлд багтлаа

Next Post

МҮОНТ-д нүүрлэсэн дарангуйлал

Next Post
МҮОНТ-д нүүрлэсэн дарангуйлал

МҮОНТ-д нүүрлэсэн дарангуйлал

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.