• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Netsuke”- танд Японы уламжлалт гар урлалын гайхамшгийг таниулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-08
Ангилал: Нийгэм
“Netsuke”- танд Японы уламжлалт гар урлалын гайхамшгийг таниулна

пон улсын соёлын нэгээхэн хэсэг болох гар урлалын гайхамшгийг харуулсан “Natsuke- Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн “Монголын үндэсний музей”-д өчигдөр /2018.11.07/ нээгдлээ. Тус үзэсгэлэн нь Япон орны соёлыг дэлхий нийтэд танилцуулах зорилгоор Япон сангийн зохион байгуулдаг 20 гаруй нүүдлийн үзэсгэлэн бөгөөд 65 үзмэрээс бүрдэж  байна. Үнэ төлбөргүй гарч байгаа энэхүү үзэсгэлэн 12-р сарын 01-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.

“Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэлийн тухай:

Япончууд Эдогийн үеэс эхлээд кимоно хувцасныхаа бүснээс “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэл бүхий гоёлыг зүүж хэрэглэж эхэлжээ. Тухайн үед Япончууд үндэсний хувцас кимоног өдөр тутамдаа өмсдөг байсан бөгөөд кимоно нь халаасгүй тул тамхины жижиг уут, эмний уут, жижиг хэтэвч зэргийг бүснээсээ зүүж хэрэглэдэг байж.

“Netsuke” гэдэг нь модны ур үндсээр урладаг бөгөөд бүснээс зүүх уяаны үзүүрт уг чимэглэлийг зүүдэг тул “Netsuke” гэдэг нэршилтэй болсон түүхтэй аж. Орчин үеийн “Нэцүкэ”-г ямар ч сэдвээр ямар ч материалаар хийх боломжтой. Харин уламжлалт “Нэцүкэ” нь юуг дүрсэлж хийсэн нь тодорхой ойлгомжтой байдаг. Харин орчин үеийн “Нэцүкэ” нь илүү хийсвэр утга санаатай байдаг.

Чимэглэлийг хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг юм байна. Кимононы бүснээс зүүх утсыг оруулах хоёр нүх гаргадаг ба бүснээсээ зүүж доош унжуулахад “Netsuke”-ийн нүүр нь урагшаа харсан байдалтай байх ёстой бөгөөд Кимоно хувцасны өнгөн хэсгийг гэмтээхгүй хэлбэртэйгээр урлан хийдэг ажээ.

“Netsuke”-г хаанаас нь ч харсан гар урлалын нарийн хийц онцлогийн шингээж урладаг байна.

Амьтан  

“Нэцүкэ”-гийн гар урлалд газар тариаланд ашиглагддаг үхэр, морь болон бурханы туслах зараал хэмээгддэг сармагчин, буга зэргийг ихээхэн ашигладаг гэнэ. Мөн орчин үеийн “Нэцүкэ”-д бол тухайн дүрсэлж хийсэн амьтны төрөлх мөн чанарыг харуулахыг зорьдог байна.

Хүн

Хүн бол инээж, уурлаж, баярлаж, гомдох зэрэг олон янзын сэтгэлийн хөдөлгөөнтэй. “Нэцүкэ”-д хүнийг дүрсэлж урлахдаа дээр дурдсан чанаруудыг онцлон урладаг байна.

Сонгодог загвар

“Нэцүкэ” үзэхдээ гол анхаарах зүйл нь хүн болгон мэддэг амьтан болон хүний дүрийг хэрхэн жижигхэн чимэглэлд оруулан дүрсэлж хийснийг сайн харах хэрэгтэй аж. Анх харахад ойлгомжгүй мэт дүрс байгаа ч сайн анхааран харвал хэн бүхний мэдэх хулгана, загас зэргийг дүрсэлсэн байдаг. Түүнчлэн мэлхий болон наймаалж нь “нэцүкэ”-д хамгийн их ашиглагддаг сэдэв гэнэ.

Үлгэр домогт гардаг дүрүүд

Хүмүүс эртнээс бурхан болон үлгэр домогт л зөвхөн гардаг хийсвэр баатруудыг бодитоор байдаг гэж төсөөлж ирсэн. Энэ сэдвүүд ч бас “Нэцүкэ”-г хийхэд маш их ашиглагддаг бөгөөд эртний домог болон түүхэнд гардаг дүрүүдээр сэдэвлэн хийсэн “Нэцүкэ”-г биедээ авч явахад сахиус шиг өөрийг нь хамгаална хэмээн боддог байжээ.

Ургамал, модон материал

Японы гар урлал дотор мод болон ургамлыг дүрсэлж хийхэд ихэвчлэн хоёр утга санааг агуулсан байдаг. Шууд харахад ургамал, модыг дүрсэлж хийсэн юм шиг атлаа нөгөө талаар өөр нэгэн далд утга санааг агуулсан байдаг. Энэхүү үзүүлэнд тавьсан ургамал, модыг дүрсэлсэн таван “Нэцүкэ” мөн адил тус тусдаа далд утга санааг агуулжээ. Ямар далд утга байгааг бодож олох нь бас энэ урлагийн нэг онцлог аж.

Previous Post

Цагдаагийн алба хаагчийн нэр барьж, 80 сая төгрөг залилжээ

Next Post

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааран ажиллаж байна

Next Post
Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааран ажиллаж байна

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааран ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.