• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хятадууд Дарханы замыг барихаас татгалзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-04
Ангилал: Нийгэм
Хятадууд Дарханы замыг барихаас татгалзлаа

Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” хэмээх монгол ардын зүйр цэцэн үг бий. Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт энэ байдлаар л явж байна. Хийж буй ажил нь дорвитой урагшилдаггүй гурав дахь жилтэйгээ “золгох” гэж байгаа Дарханы замын барцад арилдаггүй ээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлыг 2018 оны есдүгээр сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Ингээд Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр 204.11 км авто замын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, таван багц хэсэгт хуваан тендер зарласан билээ. Сонгон шалгаруулалтаар,

Багц-1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замыг БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньен Рөүд энд бридж” компани 13 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх болсон.

Багц-2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп 13.7 тэрбум төгрөгөөр хийнэ.

Багц-3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг БНХАУ-ын “Гуйжоу Хайвай Инженеринг” групп 1.9 тэрбум төгрөгөөр хийх юм.

Багц-4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.06 км авто замыг БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп 11.7 тэрбум төгрөгөөр хийнэ.

Багц-5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг БНХАУ-ын “Чайна Жел-Инженеринг Корпораци” 9.8 сая төгрөгөөр хийхээр болсон.

2019 онд зам барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэж, хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч, ажлын 25.1 хувийг л гүйцэтгэжээ. Зам барилгын ажил өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, энэ оны зургадугаар сард ашиглалтад орох ёстой байсан ч мөн  барцадтай тулгарч, дорвитой урагшилсангүй.

Дарханы зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй нь

Замын ажил дуусахад зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулалт хангалтгүй байдал нөлөөлсөн хэмээн Зам тээврийн хөгжлийн яамнаас дүгнэсэн бөгөөд Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч компанид удаа дараа ажлыг эрчимжүүлэхтэй холбоотой зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгч биелүүлээгүй байна.

Яамнаас 2019 онд ашиглалтад орох ёстой байсан замын ажлыг 2020 онд үргэлжлүүлж хоцрогдлыг нөхөж ажиллан, энэ оны зургадугаар сард дуусгахаар 1298 гадаад, 325 дотоод ажиллах хүчийг  ажиллуулахаар төлөвлөж байсан. Гэвч коронавирусийн халдварын улмаас манай улс, гадаад орнууд ч хилээ хааж, ажиллах хүчингүй болов.  Ийнхүү инженер, техникийн 105 гадаад ажиллах хүчийг авчрахаар Засгийн газарт санал оруулсан боловч дэмжигдээгүй, цаг алдсан.

Гэхдээ Багц 1, 3, 5 хэсгийг хариуцсан хятад компаниуд Монгол дахь туслан гүйцэтгэгчээрээ дамжуулан гуравдугаар сард ажлаа эхлүүлсэн. Харин Багц 2 хэсгийн ерөнхий буюу хятад гүйцэтгэгч компани Монгол дахь туслан гүйцэтгэгч компани болох “Койн ТТБХ” ХХК-тай газар шорооны ажлын гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн боловч, үндсэн гүйцэтгэгчээс санхүүжилт хийгдээгүй гэсэн шалтгаанаар ажиллаагүй байна. Мөн Багц 4-ийг хийх туслан гүйцэтгэгч компани олдохгүй байгаа юм байна. Ийнхүү Багц 2, 4-ийг хийх БНХАУ-ын Шинжааний компани байрлах нутагт “COVID-19” халдвар дэгдэлттэй байгаа гэсэн шалтгаанаар гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ.

Одоо хийгдэж буй Багц 1, 3, 5 дугаар хэсгийн замын хучилтыг аравдугаар сард багтаан дуусгаж, арваннэгдүгээр сард тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, арванхоёрдугаар сард хөдөлгөөн нээх төлөвлөгөөтэй байгааг Зам тээврийн хөгжлийн  яамнаас мэдээлсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн хугацаа хойшлох магадлалтай байгаа юм байна.

Харин энэ онд багтаан хийж дуусгах боломжгүй болсон Багц 2, 4 дүгээр хэсгийн хуучин замыг хуулаагүй байгаа учир нүх болон бусад эвдрэлийг засварлаж, хөдөлгөөнийг нээх аж. Авто замын бүтээн байгуулалтын технологийн горимын дагуу аравдугаар сарын дунд үеэс замын ажил хийх боломжгүй болдог. Тиймээс Зам тээврийн, хөгжлийн яамнаас  гүйцэтгэгч компаниудын ажлыг шахаж, 2021 оноос өмнө засварын ажлаа хийж дуусган иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.

Эх сурвалж: itoim.mn

Previous Post

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажилтай танилцлаа

Next Post

ӨМӨЗО-ны иргэн: Миний гэргий хос хэлний төлөө бухимдаж Асар-аас үсрээд нас барчихлаа

Next Post
ӨМӨЗО-ны иргэн: Миний гэргий хос хэлний төлөө бухимдаж Асар-аас үсрээд нас барчихлаа

ӨМӨЗО-ны иргэн: Миний гэргий хос хэлний төлөө бухимдаж Асар-аас үсрээд нас барчихлаа

Шинэ мэдээ

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээнд монголчууд V байр эзэллээ

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээнд монголчууд V байр эзэллээ

2026-06-22
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

2026-06-22
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-06-22
Хүүхдийн баяраар бороо орно

Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-22
Цаг агаарын мэдээ

Улаанбаатар хот орчмоор үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-20
БХЯ-ны сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулахыг үүрэгдэв

БХЯ-ны сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулахыг үүрэгдэв

2026-06-19
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-06-19
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

2026-06-19
Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

2026-06-18
“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2026-06-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.