• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ-д дахин нэг өнгөт арьст хүн цагдаад баривчлагдсаны дараа амиа алджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-04
Ангилал: Дэлхий, Тод мэдээ
АНУ-д дахин нэг өнгөт арьст хүн цагдаад баривчлагдсаны дараа амиа алджээ

41 настай Дэниэл Прюд цагдаагийнханд саатуулагдах үедээ амьсгал нь боогдож амиа алдсан байна. Түүнийг хазаж, нулимах боломжгүй болгохын тулд толгойд нь уут угласан бөгөөд нүүрээр нь газар хэвтүүлж хоёр минут орчим дээрээс нь даржээ.

Прюд ухаан алдсан тул түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар аврах гэж хичээсэн боловч долоо хоногийн дараа аппаратыг нь салгахаас өөр аргагүйд хүрчээ. Эмч мэргэжилтнүүдийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь амьсгал боогдсоноос болсон бөгөөд өвчтөний биеэс хүчтэй мансууруулах бодис илэрсэн нь улам хүндрэх шалтгаан болсон гэж үзэж байна.

Уг үйл явдал Нью-Йоркийн Рочестер хотод  гуравдугаар сарын 23-нд болсон ч одоо л ил болж байгаа аж. Учир нь түүний гэр бүлийн өмгөөлөгч нарт цагдаагийн бичлэгийг нэхэмжилж, Прюд хууль сахиулагчдын эсрэг ямар нэг аюул заналхийлээгүй гэдгийг батлах хугацаа орсон байна.

Прюд Чикаго хотод амьдардаг таван хүүхдийн эцэг бөгөөд Рочестерт байдаг том ахындаа түр ирээд байжээ.  Ах нь хэвлэлийн хурлаар мэдээлэл хийхдээ дүү нь сэтгэцийн асуудалтай байсан ба гуравдугаар сарын 23-ны өдөр өвчин нь хөдөлсөн тул  тэрбээр цагдаа дуудсан гэжээ. ‘Дүүд маань туслаасай гэсэндээ би цагдаа дуудсан’ хэмээн Жо Прюд хэлсэн байна.

Цагдаагийн ажилтны энгэрийн камерын бичлэгт цас орж байсан ч Дэниэл Прюд гудамжаар нүцгэн гүйж буй нь бичигджээ. Цагдаа ирсний дараа тэрбээр шууд л шаардлагыг нь биелүүлж газар хэвтсэн бөгөөд “Би өөрөө, би өөрөө” гэж хэлж байгаа нь бичлэгээс сонсогдох аж.

Удалгүй хэвлэлийн хурлын дараа Рочестер хотын цагдаагийн газрын гадна эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна.

Нью-Йорк мужийн ерөнхий прокурор уг хэрэгт мөрдлөг явуулж байгаа талаар мэдэгджээ. Гэвч Прюдийг баривчлах үед байсан цагдаагийн алба хаагчид ажлаасаа халагдаагүй байна.

 

Эх сурвалж: ВВС

Previous Post

Сайн дурын бүлгийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэлээ

Next Post

Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

Next Post
Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

Шинэ мэдээ

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу

2026-10-27
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

2026-10-27
Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

2026-10-26
Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

2026-10-26
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-26
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.