Английн дуучин Зейн Малик, Америкийн загвар өмсөгч Жижи Хадид нар охинтой болжээ.
‘Бидний эрүүл, үзэсгэлэнтэй охин мэндэллээ. Яг одоо өөрт төрж буй мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүй байна’ гэж З.Малик “Twitter’ хуудсандаa нийтэлсэн байна.
Өдгөө 27 настай З.Малик нь ‘One Direction’ хамтлагийн гишүүн байсан юм. 25 настай Ж.Хадидын хувьд хөл хүнд болсон талаараа энэ оны дөрөвдүгээр сард Жимми Фэллоны ярилцлагын шоунд оролцох үеэрээ олон нийтэд дэлгэжээ.
Сэтгэгдэл бичих